Нууц мэдээллийн уурхай

Орхон аймгийн иргэн төрөөс 85 сая төгрөг нэхэмжлээд 13 саяыг л авчээ

Нийтэлсэн: 2015-01-08 02:28:44

Орхон аймгийн иргэн Ж.Баасансүрэн гэм буруу учруулсны хохиролд төрөөс 85 сая төгрөг нэхэмжлээд 13 саяыг авахаар болжээ. Тэрээр 2010 онд гэртээ бусдад гурван удаа хутгалуулан хүнд гэмтэл авчээ. Гэтэл Орхон аймгийн цагдаа, прокурор шүүхийн эрх бүхий албан тушаалтнууд хилс хэрэгт гүжирдэн 351 хоног мөрдөнд суулгаж цагдан хорьсон гэнэ. Энэ хугацаанд хорих ангид чиигтэй хортой нөхцөлд ял эдлүүлэн эрүүл мэндээр хохирч сэтгэл санааны ч ихээхэн хохирол үзсэн гэнэ. Хилсээр хоригдох үед хүнлэг бусаар харьцаж доромжилон гутааж байсан гэж гомдолложээ. 351 хоног хоригдоход ар гэрийн амьдрал нь ч уруудаж доройтсон аж. Хуулийн эрх бүхий албан тушаалтнууд хилс хэрэгт тохон гурван жилын ял оноосон гэнэ. Шүүхийн шийдвэрийг сонсоод амьд явах ч хэрэг алга гэж бодогдсон гэдгээ мэдүүлж. Азаар сайн өмгөөлөгч таарч шургуу хөөцөлдсний үр дүнд Дээд шүүхийн тогтоолоор хэрэг нь хэрэгсэхгүй болж цагааджээ. Энэ хохиролдоо төрөөс нийтдээ 85 сая төгрөг нэхэмжилжээ. Сэтгэл санааны хохиролд 35, ял эдэлсэн 351 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 49 сая төгрөг зэргээр нийтдээ 85 сая төгрөг нэхэмжилсэн ч шүүх бууруулан 13 сая төгрөг болгожээ. Учир нь Ж.Баасансүрэн чийгтэй хортой нөхцөлд ял эдэлснийг нотлох баримт гаргуулж чадаагүй аж. Хорих газрын удирдлага мэдээж хүнд нөхцөлд хорьсон нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөнгүй гэнэ. Мөн хүнд хортой нөхцөлд удаан хоригдсоноос биеийн эрүүл мэнд нь хэрхэн муудсаныг эмнэлгийн байгууллагаар тогтоолгон дүгнэлт гаргуулж аваагүй байж. Энэ мэт шалтгаанаар хасагдсаар 351 хоног үндэслэлгүй цагдан хоригдсныхоо төлөө төрөөс нөхөн төлбөрт 13 сая төгрөг л авахаар болж. Нөхөн төлбөрийн мөнгийг Орхон аймгийн ЗДТГ-аас гаргуулахаар болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших