Нууц мэдээллийн уурхай

Т.Аюурсайхан О.Магнайн үлдээсэн “их өвийг” яах бол…

Нийтэлсэн: 2015-01-08 02:23:41

ШӨХТГ-ын шинэ даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайхан томилогдлоо. Энэ нь МАН-д “дарга нараа айлгадаг хүмүүс юм зуудаг”  гэсэн бичигдээгүй хууль одоо болтол үйлчилсээр байгааг нэг талаараа харуулсан.  ШӨХТГ-ынхан шинэ даргаа ямар ааш гаргах бол бэмбэгнэж суугаа гэнэ. Тэдний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь О.Магнайн бий болгосон шагнал урамшууллын “сайхан тогтолцоо”-г шинэ дарга нь цуцлах вий гэхээс үхтлээ айж байгаа сурагтай.  Өмнөх Засггийн газрын олон агентлаг дундаас хамгийн олон тэргүүний ажилтан шалгаруулдаг нь газар нь ШӨХТГ байсан. Экс  дарга О.Магнай “залуудаа” магтуулахаас илүүтэйгээр муулуулж явсан тул залуу хүнд магтаал урамшуулал ямар их хэрэгтэй байдгыг голдоо ортол ойлгосон аж. Ажлаа авангуутаа л ажиллагсадынхаа урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэхээр шийдсэн гэнэ. Юуны урьд нэг удаад олгодог тэтгэмжийн мөнгөний хэмжээг Засгийн газрын тогтоолыг зөрчин шууд нэмж хоёр сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох атал гурван сарын цалинтай нь тэнцүүлэн өгч байсан. Мөн 2013 онд  тушаал гарган “Сарын тэргүүний ажилтан” тодруулж эхэлснээс хойш нийтдээ 15 “тэргүүний ажилтантай” болжээ. Үүн дээр нь улиралд нэг удаа шалгаруулдаг “манлайлагч” хэмээх цолтон нэмэгдэнэ. Хамт олноо манлайлан ажилласан ажилтныг улирал тутам шалгаруулж шагнах тул одоогоор арав гаруй “манлайлагчтай” болоод байгаа. “Тэргүүний”, “манлайлагч”-аас гадна  хагас жил тутамд “Байгуулагын шилдэг ажилтан”-аа шалгаруулсаар тодруулсаар өдгөө тавтай болоод байгаа гэнэ. Ийнхүү ШӨХТГ-ын хоёр ажилтны нэг нь “тэргүүний”, “малайлагч”,  эсвэл “шилдэг” цолтой  тул одонгоо зүүгээд баруун мөр түрүүлж алхсан хүмүүс олон байдаг аж. Дээр нь “тэргүүний”, “манлайлагч”,  эсвэл “шилдэг” ажилтнуудыг их хэмжээний мөнгөн шагналаар урамшуулах тул одонгийн “угаалга” байсхийгээд л болдог гэнэ. Дарга нь сэтгэл харамгүй шагнаж урамшуулах тул итгэлийг нь “эвдэн” төсвийн мөнгө идэх ажилтан бараг гардаггүй. Гарсан ч  бага мөнгө дээр “ажилладаг” байж. О.Магнайн ажилласан хугацаанд ШӨХТГ-ын “Хвюандай Сонато NF” машины моторыг нэгэн хурган дарга нь “санаачилгаараа” солин моторын үнэ, ажлын хөлс гээд 3.4 сая төгрөгийг хувь хүний данс руу хийчихсэн ганцхан тохиолдол л гарч байжээ. Өдгөө ШӨХТГ-ынхан өмнөх даргынхаа үлдээсэн байсхийгээд л шагнадаг  “их өв”-ийг битгий цуцлаасай хэмээн ханцуйдаа залчирч байгаа гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших