Нууц мэдээллийн уурхай

Монголын хамгийн том популист хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-01-08 01:34:35

Төрийн тэргүүнтэн Ц.элбэгдорж өчигдөр үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Энэ уулзалтанд төрийг төлөөлж АҮЯ, ХХААЯ, СЯ болон гааль татварын дарга нар оролцжээ. Хувийн хэвшлийн төлөөллөөс дурдвал үйлдвэрлэлийн салбар бүрийн мэргэжлийн холбоодоос гадна “Сүү”, “Говь”, “Гоёо”, “MCS” зэрэг томоохон компани төлөөлөл иржээ. Энэ нь байнга л хийдэг үндэсний үйлдвэрлэгчдийн гомдлын сонсох цаг биш харин Ерөнхийлөгчийн боловсруулсан “үйлдвэрлэлийг дэмжих” хуулийн төслийн танилцуулга болсон гэнэ. Ц.Элбэгдорж төрийн тэргүүний суудалд сууснаасаа хойш зургаан жилийн дараа “үйлдвэрлэгчидээ ажлаа сайн хий, ашгаа сайн ол, татвараа сайн төл, ийм орчныг бүрдүүлэхийн  төлөө зүтгэхэд би бэлэн байна” хэмээн ирээдүй цаг дээр амлалаа. Урьд нь үндэсний хэдэн хөөрхий компаниуд ажлаа ч муу хийдэг, ашгаа ч муу олдог бас дээр нь татвараа ч муу төлдөг байсан тул Ерөнхийлөгч дэмжие гэж нэг боддоггүй байсан болж таарчээ. Тэгээд явж явж эдийн засгийн огцом уналтын үед “дэмжихээр” болж. Хоёр жилийн өмнө эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байсан үед нь дэмжэд өгсөн бол өдгөө ингэж олноороо дампуурч үүд хаалгаа барихгүй байлаа. Ядахдаа нэлээд хэсэг нь тэсээд үлдэх байсан. Монголын эдийн засгийг төр засгийн популист амлалтууд “араас нь хутгалсаар” ирсэн.  Амлалт болгон ардаа эзэнтэй. Оюутны 70 мянга, тамирчны 7 сая, шүүгчийн 5 сая, цаатны 200 мянга бол эрхэм Ерөнхийлөгчийн “үр хүүхэд” яахын аргагүй мөн. Иргэн бүрд 1.0-1.5 сая төгрөгний хишиг хүртээх амлалтыг АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАН-ын С.Баяр нар уралдан амлаж Эв нэгдлийн болон Хамтарсан Засгийн газрын үед баруун солгойгүй тараасан. Өдгөө баар цэнгээний газрын орлого болоод дууссан оюутны 70 мянгын санхүүжилтанд л гэхэд нийтдээ 350 орчим тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй зарцуулагдсан. Энэ бүхнээс харахад Монголын хамгийн том популист нөхөр хэн бэ гэдэг нь тодорхой биз.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших