Саатуулагдсан жолоочийн эхнэр замын цагдаад “хориотой цохилт” хийжээ
Нийтэлсэн: 2015-01-07 07:23:12
Сүүлийн үед манай хүүхнүүд хууль сахиулагчидад “хориотой цохилт” хийх гээд байдаг болжээ. Өмнө нь цагдаагийн өрөөнд цагдааг “бөлдөгдсөн” хоёр танхай хүүхний тухай мэдээлж байсан. Тэгвэл ийм явдал дахин гарчээ. Энэ хэрэг Багшийн дээдийн тэнд болжээ. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахглагчид дүрэм зөрчөөд зугтаасан жолоочийн эхнэр “хориотой цохилт” хийгээд бараг унагасан гэнэ. Энэ тухай хохирогч мэдүүлэхдээ “19-50 гэсэн таксийг зогсоогоод шалгах гэхэд ны жолооч нь цонхоороо “чипуха минь замаас зайл” гээд яваад өгсөн, би ахин зогсоогоод жолоочийг машинаас гаргах гэж татсан, миний цамц брендийнх шүү гэж орилоод байсан, тэгтэл эхнэр гэх эмэгтэй гарч ирээд шууд төмсөг рүү өшиглөсөн, би хэд сэгсрээд гайгүй болох болов уу гэтэл өвдөх нь зогсоогүй” гэжээ. Харин төрийн цагдаад хориотой цохилт хийн унагах шахсан эмэгтэйг Н.Тогоохүүхэн гэдэг агаад тухайн үед согтуу байсан гэнэ. Тэрээр “хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, цаашид хууль сахиулагчдыг гүнээ хүндэтгэн харьцаж байх болно” хэмээн ам тангарагаа өгсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж чаджээ.
NUUTS.mn