Ходоодны хавдар нь эцсийн шатандаа орсон генерал амиа хорложээ
Нийтэлсэн: 2015-01-07 04:26:54
Оросын Агаарын цэргийн хүчний чөлөөнд гарсан дэслэгч-генерал А.Кудрявцев 77 насандаа дүүжилж амиа хөнөөжээ. Тэтгэвэрт гарсан тэрээр ходоодны хавдартай, эцсийн шатандаа орсон тул маш их өвдөж тарчилдаг байж. Өвчин нь хөдөлсөн тэр орой эхнэр морфин авахаар хэсгий эмнэлэг рүү явсан ч хаалттай байжээ. Эхнэрээ гар хоосон ирэх үед өвчнөө тэсээгүй генерал унтлагын өрөөгөө дотроос нь түгжээд амиа хорлосон гэнэ.
NUUTS.mn