Нууц мэдээллийн уурхай

З.Ёндонгийн шатаасан хоёр хүүгийн цогцос шүүх эмнэлгийн үзлэг хийхийн аргагүй болтлоо түлэгдэж гэмтсэн байжээ

Нийтэлсэн: 2015-01-07 03:49:16

Давж заалдах шатны шүүх төрсөн хоёр хүүхдээ шатаасан З.Ёндонд оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр нь баталсан. Хүн дүрст энэ араатан 25 жилийн хорих ялынхаа эхний хоёр жилийг нь гянданд эдлэнэ. Төрсөн үр хүүхдээ ёсон бусаар хөнөөсөн З.Ёндон нь 33 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй бага боловсролтой гэнэ. Тэрээр Булган аймгийн Орхон суманд амьдардаг байж. Араатан шиг эцгийнхээ гарт хөнөөгдсан Сайнсугар нь 10 сартай, Ё.Сугар нь таван настай байжээ. Хоёр хүүхэд угаарын хийн хурц хордлогоос болж амиа алдсанаас гадна цогцос нь шүүх эмнэлгийн үзлэг хийхийн аргагүй болтлоо түлэгдэж гэмтсэн байсан гэнэ. Хамгийн жигшмээр нь алуурчин этгээд буруугаа хамт байсан Батсайхан луу түлхэж түүнийг хүүхдүүдийнх нь амийг аварсангүй, гомдолтой байна гэх зэргээр мэлзсэн гэнэ.Тухайн үед тэднийх Булган сумын Орхон сумын нутаг 1-р багийн Хөшөөт гэдэг газар нутаглаж байж. Сумын мал эмнэлгийнхэн ирж хонинд нь тариа хийж өгсөнд З.Ёндон ямаа боож өгөн пиво ч авчруулж.  Ахин архи пивонд явах гэхэд эхнэр нь хорьж, хүү Сугар нь ч “ааваа битгий яваач” гэсэнд хүүхдээ “дуугай бай п-да минь” гээд цохиод авчээ. Улмаар уурсан эхнэрээ зодож эхлэхэд нь хажуу айлын хүмүүс ирж салгаж.  Эхнэр хүүхэд нь уйлалдахад З.Ёндон  машинаа унаад нэмж уухаар яваад өгчээ. Шөнө согтуу ирж ахин зодох байх гэж айсан эхнэр нь хоёр хүүхдээ аваад өвсний хашаандаа унтаж.  Гэтэл бороо орсонд хажуу айлын илүү гэрт орж унтжээ. Өглөө З.Ёндон нь шартсан царайтай хүрч ирээд “гэр оронгүй хүн мэт айлд унтлаа” хэмээн шалтаглан эхнэрээ машинд оруулан түлхүүрээр зодож гарчээ.  Эмэгтэй хүний “аллаа авраарай” гэх дуунаар бас л айлын хүмүүс  ирж салгаж. Эхнэр нь машинаас буухад дайрна гэж хөөсөн гэнэ. Айсан хүүхэн хажуу айлын гэр лүү зугтаан ороход тэд нар орон доогуур оруулан нуугаад наагуур нь юмаар бүтээжээ.  Эхнэрээ хайсан З.Ёндон орж ирээд хоёр хүүхдээ аваад гарч. Түүнийг машин луугаа 10 литрийн канистратай бензин цацахыг эхнэр нь харж хүмүүсээс туслахыг гуйсан ч тэд “арай хүүхдээ шатаахгүй байлгүй” гээд хөдлөөгүй гэнэ. Удалгүй “чи тэгж болохгүй” гэж хүмүүс орилолдохоор нь эхнэр нь гэрээс гарахад машины кабинаас гал дүрэлзэн утаа саагиж байжээ. Хаалгыг нь татсан боловч онгойлгож чадаагүй агаад энэ үед нь З.Ёндон хараад зогсож байсан гэж эхнэр нь мэдүүлжээ. Машинаас битүү хар утаа, улаан гал дүрэлзэж байсан тул үнэндээ ойртож чадах хүн гараагүй аж. Гал намдах үед л арай гэж унтраасан агаад тэр үед З.Ёндон  хутга барьчихсан “Азаа хаа байна” хэмээн гүйж явахад нь хүмүүс түүнийг барьж аван хутгыг нь хурааж.  Мөрдөн байцаалтаар түүнийг эхнэр хүүхдээ байнга зодож тарчилгадаг нь илэрч. Өнгөрсөн жил айлын хүүхдийн найран дээр бас л уугаад буцах замдаа эхнэрээ зодож тамхины цогоор зүүн нүдий ухархайг нь түлж байжээ.11-р сард өвөлжөөндөө буусан хойноо нэг удаа согтуу ирэхдээ хүү Сугараа дайрчихмаар байна, гэрийн үүдэнд зогсоо гэж эхнэртээ тушааж. Айсан эмэгтэй хоёр хүүхдээ аваад гэртээ гүйж ороход араас нь машинаа хаазалж байгаад хурдтай хөдлөн гэрээ баруун хатавчнаас нь дайрч байжээ. Хөрш Баярсайхан нь нэг удаа эхнэрийнх нь гуйлтаар З.Ёндонгийн бууг нууж байж. Учир нь согтуу ирэх бүрдээ эхнэр хүүхдээ буудна гэж айлгадаг байсан гэнэ. Ээж нь аргаа бараад аавыгаа согтуу ирэх үед том хүүгээ зугтааж бай гэж захидаг болжээ. Сүүлийн үед З.Ёндон том хүүгээ илт нүд үзүүрлэн согтуу ирэх бүрдээ зоддог болсон гэнэ. Нэг удаад багалзуурдаад бүр муужруулаад унагаж байсан гэж саахалт айлын хүмүүс нь баталж. Мөн согтуудаа 10 сартай бага хүүгээ газар савна гээд  толгой дээрээ өргөх үед хамт байсан хүмүүс нь амжиж салгаж байжээ. 

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших