Нууц мэдээллийн уурхай

“Суруга Монгол”-ын захирлын өрөөнд хар тамхи тавьсан хэрэгт холбогдогсод нь компаний ажилтнууд нь байжээ-2

Нийтэлсэн: 2015-01-07 01:24:45

…Давж заалдах шатны шүүхэд улсын яллагч эсэргүүцэл бичихдээ “яллагдагч Т.Г, Ц.Б нар нь 2012 оны 12-р сард зарж борлуулах зорилгогүйгээр яллагдагч И.Т-гээс хууль бусаар олж авсан “делта 9 тетрагидроканнабинол” агууламж бүхий мансууруулах төрлийн ургамлыг Япон улсын иргэн Хара Цунэакиг мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт гүтгэхийн тулд зочид буудлын өрөөнд нь тавьсан нь нотлогдсон” гээд анхан шатны цагаатгасан тогтоолыг хүчингүйд тооцохыг хүсжээ. Гэрч Д.Б нь “бүтэн нэрийг нь мэдэхгүй, Тэка гэж дууддаг,  түүнээс хоёр удаа өвс худалдаж авч хүнд өгсөн, РС тоглоомын газар нэг залуутай танилцахад тэрээр өвсний хэрэг болоод байна олж өгөөч гэсэн, тэр залуугийн ах Гочоо гэдэг 30 орчим насны хүн хар өнгийн “Ниссан” машинтай ирсэн, 70 мянган төгрөг өгөхөд нь түүгээр нь Текагаас өвс авч өгсөн, намайг хэрэгтэй зүйл олж өглөө гээд 20 мянган төгрөгөөр шагнасан” гэж мэдүүлжээ. Ийнхүү тэд өвстэй болж авчээ. Бас нэгэн гэрч Д.О нь “Гочоо надтай хамт Антипро гэдэг тоглоомын газар тоглож байгаад надаас дээрэм, зодоон хийж чадах хүүхдүүд олдох уу гэж асуусан, яах гэж байгаа юм бэ гэхэд тийм хүүхдүүдээр хийлгэх ажил байна, хүний халаасанд юм хийлгүүлэх гэсэн юм гэж хэлсэн” хэмээн мэдүүлжээ.  Өөр бас арга ч хайж явсан бололтой. Цагдаад ажилладаг байсан С.Б гэдэг гэрч мэдүүлэхдээ “Гочоо надтай тамхи татаж байснаа яагаад ч Палас зочид буудлын тухай ярьсан, тэнд манай захирал байдаг” гээд “гадныхан их буудаг тул хүүхэн их авдаг, янхан их цугладаг, гадаадынхан байгаа юм чинь хар тамхи татдаг л байх, тэд нарын талаар мэдээлэл өгөх бол танай цагдаагийн хэсэг рүү өгөх үү, 102 дугаарын утсанд мэдэгдэх үү,  та нарын ажилд хэрэгтэй юу” гэж асуусан, би тийм хэрэг илрүүлбэл бид нарын ажлын үзүүлэлт өсдөг гэж хариулсан, амарч ирээд Палас зочид буудалд япон иргэн хар тамхины хэрэгт холбогдсон болохыг мэдсэн, тэгэхэд нь би Гочоо захирлыгаа хар тамхины хэрэгт холбогдуулах гэж байсан болов уу гэж дотроо таамагласан” гэж мэдүүлсэн гэнэ.  Хэрэг гардаг өдөр  Хара Цунэакитэй хамт ажилладаг Карибэ Хироши нь өдөржин хамт байжээ. Тэр хоёр цугтаа Японооос ирсэн зочдыг угтаж аваад ”Кемпински” зочид буудалд буулгаад тэндээ хамт оройн хоол иджээ. Дараа нь Хараг Палас буудалд нь буулгаад Карибэ нь “Жапантаун”-ы С-1 байранд байдаг гэр лүүгээ явж. Дашрамд дурдахад УИХ-ын ахлах зөвлөх А.Гансүх яг энэ байранд амьдардаг гэнэ.  Хараг өрөөндөө орсоны дараа буудлын хүлээн авах руу эрэгтэй хүн залгаад “манай Хара ирсэн үү өрөөндөө байгаа юу ?” гэж асуусан багаад гэрч нар намбалагдуу хоолойтой хүн байсан гэж мэдүүлжээ. Удалгүй цагдаа нар орж ирэн япон иргэний өрөөнд нэгжлэг хийхэд орных нь матрос доороос хар тамхины төрлийн бодис гарч ирсэн гэнэ. Улсын яллагч эсэргүүцэлдээ “2012 оны 2-р сарын 25-ны өдрийн 15 цагийн орчим “Палас” зочид буудлын хүлээн авах руу 99097…. дугаартай хэрэглэгч болох “Суруга Монгол” компаний менежер Т.Г нь 15 цаг 43 минутанд 55 сек, мөн орой нь 20 цаг 19 минутанд 23 секунд ярьсан нь утасны лавлагаа биллээр тогтоогдсон” гэж мэдэгджээ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших