Нууц мэдээллийн уурхай

А.Шоовдороор цементийн мөнгөө даалгасан ТӨХ-ийн ажилтан Амар гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-01-07 00:40:48

Өнгөрсөн жилийн зуны сүүлээр “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит компаний захирал А.Шоовдорийг эхнэртэй нь хамт баривчилсан тухай шуугиан дэгдэж байсан. Тухайн үед А.Шоовдортой хамт дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн дарга нарын долоон албан тушаалтан баригдсан гэдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд цөөрсөөр “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрээс захирал асан А.Шоовдор, ерөнхий нятглан бодогч Д.Наранчимэг нар үлдсэнээс гадна дээрээс нь гаалийн гурван байцаагч нэмэгджээ. А.Шоовдор нь Завхан аймгийн хүн агаад төрийн өмчит “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт жолоочоор ажлын гараагаа эхлүүлж захирал болтлоо дэвшин “Алтангадас”-аар шагнуулж явжээ. Тэрээр үйлдвэрийнхээ нэр дээр оруулж ирэн гаалийн хяналтанд байсан 79860 кг ган хавтанг улсын орлогод хураалгахгүйн тулд хангамжийн менежер Б.Алтанцагийн дансанд 20 сая төгрөг шилжүүлж гаалийн улсын ахлах байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж нарт нийт таван сая төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогдож.  Мөн “Цэнтрал Эйшейн цемэнт” компанитай тооцоо нийлэхдээ гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр тооцогдох клинкерийн төлбөр 672 сая төгрөгийг 612 сая хэмээн санхүүгийн баримтанд тусган 60 саяын зөрүү гаргаж авчээ. Тэр мөнгөөрөө өмнө нь гаргасан байсан “Суурь” компаний нэрээр ачигдсан хоёр вагон цемент, “Техник импорт”-ын 9.5 сая, Сүхбаатар гэдэг даргын 13 тонн цементийн үнэ, ТӨХ-ийн ажилтан Амарт ачуулсан цементийн үнэ, сумын АН-д хандивласан 8.1 сая, бөхчүүдийн бэлтгэлд өгсөн 1.8 сая зэрэг олон өр, зарлагыг хааж бусдад давуу байдал тогтоон албан тушаалаа урвуулан ашигласнаас “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт 60 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. А.Шоовдор нь мөрдөн байцаалтын шатанд 60 саяа төлчихсөн тул энэ хэргийг тоогоогүй агаад ердөө өр авлагыг л хаасан, яг ямар өр хааснаа санахгүй байна гэж томорчээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших