Нууц мэдээллийн уурхай

Орон орны хуримын сонирхолтой заншлаас…

Нийтэлсэн: 2015-01-06 05:57:40

-20-р зуун гэхэд Францын хөдөө тосгонд хуримын найрын ширээний үлдэгдлийг бүгдийг нь хамаад хүүхдийн хөтөвчинд хийн залуу хосд өгдөг заншил хэвээрээ байжээ. Бүх хүчээр идүүлдэг байсан агаад ингэснээр залуу хос хуримын анхны шөнө хүч ордог гэж үздэг байжээ.
-Шведэд хуримын үеэр эхнэр/нөхрийн аль нэг нь бие засахаар гарах үед зочид үлдсэн лүү нь дайрч нүүр нүдгүй үнсдэг байжээ. Нөхөр нь гарвал эрчүүд сүйт бүсгүйг тал талаас нь үнсдэг эхнэр нь гарвал эмэгтэй зочид нөхрийг нь үнсэж үлгэдэг гэнэ.
-Чечений зарим нутагт хуримын үеэр сүйт бүсгүйг тун хүнд байдалд оруулдаг гэнэ. Түүнийг буланд зогсоож хоол унд ч өгдөггүй бас хэн ч юу ч ярьдаггүй.  Харин нөхрийн талынхан ээлж дараалан очиж аяга ус өгдөг агаад тэрийг нь “эрүүл энх байхтун” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд л уух ёстой аж. Нөхрийн талын бүх хамаатанг дуустал нь ингэдэг нь бэрийг хэр зэрэг тэсвэр тэвчээртэйг нь шалгах зорилготой гэнэ.
-Хятадад амьдардаг туцзя үндэстэн хурим дөхөөд ирэхэд бэрийн талынхан ээлж дараалан уйлдаг заншилтай гэнэ. Энэ ёсыг хурим болохоос сар гаруйн өмнө эхлэнэ. Эхлээд сүйт бүсгүй өөрөө өдөр шөнөгүй уйлах агаад арав хоногийн дараа ээж нь дараа нь эмээгийн ээлж ирэх зэргээр бэрийн талын бүх эмэгтэйчүүд ээлжлэн уйлдаг гэнэ.
-Солонгосд хуримын анхны шөнийн өмнө хүргэний тэсвэр хатуужилийг шалгаж савааддаг байсан гэнэ.
-Энэтхэгийн зарим нутагт эр хүн гурван удаа гэрлэхийг хориглодог ч ахин гэрлэж болдог аж. Үүний тулд хоёр ч удаа салсан эр гуравдах удаадаа модтой хуримлаад маргааш нь модоо цавчиж унагаснаар өмнөх бүх гэрлэлт нь хүчингүйд тооцогддог гэнэ.
-Индонезийн Борнео арлын тидонг овгийнхон хуримын дараахь гурван өдөр гэрээсээ ч гарах эрхгүй байдаг. Шинэхэн эхнэр нөхөр хоёрыг овгийн толгойлогчийн томилсон хүмүүс хатуу харгалздаг тул бие засаж ч болохгүй гэнэ. Ийм учраас залуу хос хурим дээрээ бараг юм идэж уудаггүй агаад энэ давааг давбал гэрлэлт бат бөх бас эрүүл саруул хүүхэдтэй болдог гэж итгэдэг аж.
-Африкийн Конго улсын зарим овогт залуу хос хуримын үеэр инээмсэглэвэл муу ёр гэж цээрлэдэг.
-Өмнөд Суданы нуэр овогт хоёр хүүхэд гарсаны дараа л гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж тооцдог.
-Мавританд бэрийг баян хангалуун гэр бүлээс гаралтайг нь харуулахын  тулд хуримын өмнө зориуд сайн хооллож таргалуулдаг гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших