Нууц мэдээллийн уурхай

“Суруга Монгол”-ын захирлын өрөөнд хар тамхи тавьсан хэрэгт холбогдогсод нь компаний ажилтнууд нь байжээ-1

Нийтэлсэн: 2015-01-06 03:59:04

Саяхан “Суруга Монгол” компаний захирал Ц.Ивата ярилцлага өгч компаний нэгэн захирал нь Монголд хар тамхины хэрэгт холбогдсон явдлыг  хуурамч хэрэг байсан гэж мэдэгдсэн. Түүнээс гадна өдгөө АН-ын генсекд нэр дэвшээд УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхтэй одоо хүртэл хэвийн харьцаатай гэсэн нь гайхал төрүүлсэн.  Түүний ярианаас нэг захирал нь хар тамхины хэрэгт холбогдсон нь хуурам хэрэг байсан гэдэг нь үнэн болж таарчээ.  2012 оны 2-р сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 1- хороонд байрлах “Палас” зочид буудлын 609 тоотод амьдарч байсан ““Суруга Монгол” компаний захирал Хара Цунэакийн өрөөнд хар тамхи тавиад дараа нь нэр бүхий сайтаар ““Суруга Монгол” компаний захирал Хара Цунаэкиг хар тамхины хэргээр шалгаж байна” гэсэн нийтлэлийг тараасан хэрэгт холбогдоод анхан шатны шүүхээс цагаадаад байгаа хүмүүс нь тус компаний ажилтнууд байсан агаад хэрэгт холбогдох үедээ ШУТИС-ын магистрантурд сурж байсан И.Т гэгчээс хууль бусаар мансууруулах бодис олж авсан байжээ. Сонирхолтой нь тэдгээр ажилтнууд нэг бүлийн хоёр байх магадлалтай агаад учир нь Зайсангийн Орчлон хотхон дахь гэрийн хаяг нь ижил гэнэ. Эмэгтэй Ц.Б нь нийгмийн ажилтан мэргэжилтэй агаад “Суруга Монгол” компанид захиргааны ахлах менежерээр ажиллаж байсан бол эрэгтэй Т.Г нь олон улсын эрх зүйч мэргэжилтэй, “Суруга Монгол” компанид гаалийн менежерээр ажиллаж байсан гэнэ. Т.Г нь өмнө орчуулагчаар ажиллаж байгаад гааль хариуцсан менежерээр дэвшсэн аж. Компани дотроо Уэда гэдэг япон даргын удирдлаганд ажилладаг байж. Харин Ц.Б нь захиргааны хэлтэсд харьяалагддаг тул хэлтсийн дарга Аримад захирагддаг байж. Тэр хоёр япон захирал Хара Цунэакитэй хувийн өш хонзонтой байсан эсэх нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. Харин гэрчээр асуугдсан Карибэ Хироши нь “Суруга Монгол” компанийг хэвлэл мэдээлэл, сайтаар хар тамхи болон Японы зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой мэтээр шуугиад байгааг тодорхой нэгэн компани, хувь хүний явуулж байгаа ажиллагаа гэж харддаг гэдгээ  хэлж.  “Суруга Монгол”-ын япончууд нь “Жапантаун” хороолол баригдсан газрын хоёрдахь эзэд нь байжээ. Хууль ёсны дагуу худалдан авсан гэдгээ ч нотолж. Гэхдээ өмнөх эзэд болох Японы иргэн Араки Жоёши, Широаши гэдэг хүнийг “асуудал үүсгэж байсан” гэж сонссон гэж япон гэрч баталсан гэнэ. “Асуудал үүсгэнэ” гэдэг нь хар тамхи хэрэглэсэн, биеэ үнэлэгч нартай орооцолдсон эсвэл Монголын улстөр-бизнесийн бүлэглэлтэй хагаралдсан эсэхийн алийг нь хэлж байгаа нь тодорхойгүй аж.  Монгол эмэгтэйчүүдийн тухайд Хара Цунэаки дээр “Венус” массажны газрын охид ирдэг гэдгийг “Палас” зочид буудлын хүлээн авахын ажилтан баталжээ.   Ер нь тэрээр Монголд ирэх бүрдээ энэ буудлын 609 тоотод л буудаг агаад өрөөний захиалгыг компаний захиргааны ахлах менежер Ц.Б хийдэг байж. Тухайн үед ч гэсэн 2012 оныы 2-р сарын 20-нд Япон яваад долоо хоногийн дараа Токио-Улаанбаатар чиглэлийн “ОМ-502” нисэлэгээр 2-р сарын 27-ны өдөр Улаанбаатард ирсэнийг компаний ажилтан угтан авч Ц.Б-гийн урьдчилан захиалсан 609 тоотод оруулсан байжээ/үргэлжлэл бий/

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших