Нууц мэдээллийн уурхай

Жилийн 143 сая төгрөгний зардалтай гишүүд хүүхдийн мөнгийг хасах нь “ариун явдал” уу?

Нийтэлсэн: 2015-01-06 02:47:13

Монголын төрд хамгийн хүнд өртөгтэй тусдаг албан тушаал бол УИХ-ын гишүүн юм.  Энэ эрхмийн жилийн зардал нь 143 сая төгрөг гэнэ. Төр “түшсэний” төлөө өгч байгаа цалин, утас унааны мөнгө, томилолтын зардал, хууль санаачилсаны урамшуулал, хууль боловсруулсаны хөлс гээд олон шимэгчилэл нь энд шингэсэн. Гэтэл энэ мөнгө багадсан мэт МАН-ын Су. Батболд  бүр УИХ-ын гишүүний цалин хаанаа ч хүрэхгүй байгаа тухай гомдоллож байсан удаатай. Эдийн засгийн хямралын үед төрийн дээд давхаргынхан өөрсдөө эхлэн хэмнэлтийн үлгэр дууриалыг үзүүлдэг.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентийн гишүүд болон сайд нар нь өндөр цалин тусгай хангамжаасаа зориг гарган татгалздагийг гадаад орны жишээнээс олонтоо харагддаг. Гэтэл манай гишүүд танах хасах тухай ярихаар өөрөөсөө бус өөрөөлөөс хасах гэдэг болж. Хамгийн түрүүнд уйлахаас өөрөөр эсэргүүцэж чадахгүй гэж үзээд хүүхдийн мөнгийг хасахаар шийдсэн нь дэндүү дээрэлхэж байгаа хэрэг юм.  Эцэг эх нь дунджаас дээгүүр орлоготой гэх шалтгаанаар нийт хүүхдийн 40 орчим хувь нь мөнгөгүй хоцрохоор болжээ. Хүүхдийн дараа ээжийг нь “барьж зулгаахаар” шийдэн энэ оны төсөвд суусан 211 мянган одонтой эхэд олгох 30 гаруй тэрбум төгрөгийн төсвийн тодотгол нэрээр авч үлджээ. Хэрвээ гишүүд эхлээд өөрсдийн авдаг 143 сая төгрөгөөсөө хасчихаад дараа нь бусдын мөнгийг танасан бол шудрага явдал болох байсан. Даан ч манай төрийн “түшээ” нарт ийм сэтгэл бас зориг гаргая гэсэн ч байхгүй. Гагцхүү “идэхээ” л боддог улс.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших