Нууц мэдээллийн уурхай

А.Шоовдорын 20 сая дээр “ажилласан” менежер Б.Алтанцаг гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-01-06 01:21:27

Хангамжийн менежер Б.Алтанцаг нь 20 сая төгрөг байхад гаалийн бүрдүүлэлт хийгдээд хураагдахаас нь өмнө ган хавтангаа авчихна гэж захиралдаа “ойлгуулжээ”.  А.Шоовдор хувийн бус үйлдвэр, хамт олныхоо эрх ашгийг урдаа тавиад ерөнхий нягтлангаа дуудан Алтанцагт “дараа тайлангаар” хэмээн 20 сая төгрөг өгөх үүрэг өгчээ. Үйлдвэрийнхээ төлөө л зарцуул гэснээс  хээл хахуульд өг гэж хэлээгүй гэнэ. Хангамжийн менежер Б.Алтанцаг манай үйлдвэр гаалийнхны шаардсан баримтыг гаргаж өгч чадахгүй  байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Шаардлагатай бичиг баримтыг яагаад ч бүрдүүлж өгч чадахгүй тул “өөр боломж байна уу” гэж асуухад хариуцсан байцаагч Даваадорж нь 20 сая төгрөг байвал болно гэсэн гэнэ. Мөнгөний тоог захирал А.Шоовдордоо дуулгахад листээ хурдан авч дулаан солилцуулагч хийн зуухаа галлах хэрэгтэй гээд хурдан гаргаж өгөхийг санхүүдээ үүрэгджээ. Гаалийн ахлах байцаагч  Наранхүү ган хавтангаа авахаар “Хөтөлийн цемент шохой”-гоос ирүүлсэн баримт зөрүүтэй, дутуу тул бүрдүүлэлт хийгдэхгүй, ган хавтан нь түр хадгалах агуулах руу шилжих болсоныг сайн мэдэж байж. Энэ үед уг асуудлыг хариуцсан байцаагч Даваадорж түүнд “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийнхэн байгаа баримтаар бүрдүүлэлт хийж өгөөч, дараа шагная гэж байна хэмээн “шивнэсэн” гэнэ.  Харин сэргэлэн менежер Б.Алтанцаг нь өнөөх 20 сая төгрөгөөсөө “ердөө байгаа нь л энэ, боломжоороо л өглөө” гээд тавыг нь л гаалийн байцаагч нарт өгчээ.  Алтанцаг нь “шагналын” таван сая төгрөгөө  Даваадоржийн хамаатан Баярсайханы данс рүү шилжүүлжээ. Энэ нь хувийнхаа дансаар авбал дараа нь хэл ам гарвал балрана гээд өөр хүний данс өгсөн Даваадоржийн мэргэн ухаан байж. Гэхдээ тэрээр  мөрдөн байцаалтанд хахуулийн мөнгө аваагүй харин эмчилгээ хийгэх гээд мөнгөний хэрэг гарсан тул Алтанцагаас таван сая төгрөг зээлсэн гэжээ.  “Эмчилгээ хийлгэх” гэж зээлсэн мөнгөнөөсөө ахлах Наранхүү 1.3 саяыг өгөөд өөрөө 2.4 саяыг авсан гэнэ. Харин нөгөө хоёр байцаагч нь ч хахуулийн мөнгөө авсанаа үгүйсгэдэг. Даваадорж нь ахлах Наранхүүгийн өрөөнд нь ороод “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийнхэн баярлалаа гэж байна гээд 1.3 сая төгрөг өгсөн гэдэг бол  ахлах  нь шал өөр мэдүүлэг өгчээ. Тэрээр Дарханы “IT ZONE” дэлгүүрээс нотебуук зээлээр авах гэхэд Дарханых биш гээд өгөхгүй байж. Энэ зовлонгоо удирдлагандаа ажилладаг Даваадоржид санаандгүй ярьтал тэрээр хувиасаа 1.3 сая төгрөг гаргаад авч өгсөн гэнэ.  Тэрээр хамт ажилладаг Даваадоржоос мөнгө зээлсэн агаад гэхдээ 1.3 биш ердөө ганц саяыг л авсан гэнэ.  Ийнхүү гаалийн байцаагчид “араа даана, дараа нь шагнана” гэсэн “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийхний гоё үгэнд “итгээд” гаалийн бүрдүүлэлт хийж өгсөн биш тус бүрдээ 1.0-1.6 жилийн хорих ял авчээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших