Өвөрхангайд архи зарсангүй хэмээн эхнэрээ барьцаалсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-01-05 06:46:21
Архинд донтсон монголчууд санаанд оромгүй аймшигт хэрэг үйлддэг болжээ. Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3-р багийн иргэн Б.Дэмбэрэлсамбуу нь архи зарсангүй хэмээн эхнэрээ барьцаалан хоолойд нь хутга заазуур тулган заналхийлжээ. Энэ явдал сумын төвд З.Солонгын өмчлөлийн дэлгүүрт болсон гэнэ. Дэлгүүрийн эзний мэдүүлснээр хэрэгтэн нь эхнэрийн хамт орж ирсэн агаад эхнэр нь нөхөртөө нэг шил архи өгөхийг гуйжээ. Согтуу хүнд архи зарахгүй гэсэнд Б.Дэмбэрэлсамбуу гэнэтхэн эхнэрээ барин авч “тэгвэл би үүнийг чинь ална” хэмээн үсдэн чирж хувцас хунрыг нь урж тасджээ. Худалдагч тавиулах гэж ноцолдох үед гутлын түрийнээсээ хутга гарган эхнэрийнхээ хоолойд тулгасан гэнэ. Арайхийн хутгыг нь булаан автал заазуур гаргаж ирээд эхнэрийнхээ хоолойд тулгаж “ойртвол ална шүү” гэсэнд айгаад холджээ. Азаар энэ үед дэлгүүрт орж ирсэн хүмүүс элбэж дайраад эхнэрийг нь харгис нөхрөөс нь салгаж чадсан гэнэ. Б.Дэмбэрэлсамбуу нь согтуурсан үедээ эхнэрээ байнга зоддог байсан нь мөрдөн байцаалтын үеэр нотлогдож. Согтуудаа мотоциклоо хүртэл шатаахаар шүдэнз бензин бариад гүйж явсан гэж гэрч нар баталж. Хачирхалтай эхнэр нь шүүх хурал дээр нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэнэ.
NUUTS.mn