Оросд 15 сая хүн л ажил хийдэг гэнэ
Нийтэлсэн: 2015-01-05 05:12:13
Оросын Эдийн засгийн сайд асан Андрей Нечаев 143 сая хүнтэй энэ улсад ердөө 15-хан сая хүн ажил хийж нэмүү өртөг болон баялаг бүтээдэг гэсэн шуугиант мэдээлэл хийжээ. Албаа хашиж байхдаа олон нийтэд төдийлөн мэдээлж чаддаггүй байсан статистикээ ил болгосон нь 41 сая тэтгэвэрийнхэн, нэг сая цэргийнхэн, цагдаа, тусгай болон онцгой албаны 4.6 сая, төрийн албаны 1.3 сая, гааль татвар мэргэжлийн хяналтын 3.2 сая, бүх шатны депутат болон ажлын алба нь нийлсэн 1.8 сая дээр нийгмийн салбарт ажиллагсад, ажилгүй 8.4 сая хүнийг нэмээд нийтдээ 67.5 сая хүнийг ажил хийдэг 15 сая нь тэжээдэг гэжээ. Оросын жилийн төсвийн 43 хувь нь захиргааны зардалд зарцуулагддаг юм байна.
NUUTS.mn