Тархины хагалгаанд орж байсан өвчтөн мэс заслын үеэр сэргэжээ
Нийтэлсэн: 2015-01-05 04:40:41
Польшийн Катовице хотод нэгэн гайхалтай явдал болжээ. Тархины мэс засал хийлгүүлж байсан 19 настай Ига Ясига гэдэг бүсгүй гэнэт сэргэж эмч нараа айлгажээ. Тэрээр эхлээд хагалгаа хэр явагдаж байгааг асуугаад дараа нь хайртай муурныхаа тухай ярьсан гэнэ. Энэ үед түүний гавлыг ярж байсан ч өвдөж тарчилсан шинж гаргасангүй. Удалүгүй эргээд унтсан агаад мэс заслын дараа сэргэхдээ гэнэт ухаан орсоноо ерөөсөө санахгүй байжээ.
NUUTS.mn