Нууц мэдээллийн уурхай

А.Шоовдор нараас 5 саяын хахууль авсан гаалийн байцаагчид хэн бэ ?-1

Нийтэлсэн: 2015-01-05 03:29:52

“Хөтөлийн цемент шохой” компаний захирал А.Шоовдор нар нь бусдаар дамжуулан гаалийн байцаагч нарт таван сая төгрөгийн хахууль өгсөн хэрэг үйлдсэн.  Экс захирал болон ерөнхий нягтлан нараас Дархан-Уул аймгийн гурван гаалийн байцаагч хахууль аваад баригдсан. Тус аймгийн Гаалийн газрын ахлах байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж нар нь улсын орлогод орох ёстой байсан “Хөтөлийн цемент шохой” компаний  79.680 кг ган хавтанд гаалийн бүрдүүлэлт хийж өгөөд нийт таван сая төгрөгийг хуваан авчээ. Нэг сая 350 мянган төгрөг авсан нь тогтоогдсон гаалийн ахлах байцаагч А.Наранхүү нь “Гаалийн зөвлөх” цолтой, Эдийн засгийн тэргүүний ажилтан медальтайгаас гадна “Гаалийн тэргүүний ажилтан”-аар шалгарч байжээ. Д.Даваадорж нь  МЗХ-ны “тэргүүний залуу алтан медаль”-тай гэх зэргээр хахууль авна гэж санахын аргагүй хариуцлагатай ажилтнууд байсан нь гайхалтай. Гаднаас өндөр үнэтэй оруулж ирсэн ган хавтангаар цементийн үйлдвэрийн дулаан солилцуулагч хийдэг агаад өмнө нь галд тэсвэргүй листээр хийснээс болж байнга эвдрэл гэмтэл гардаг байж. Ингээд сайн чанарын хавтангаар солихоор  шийдэн  “Хөтөлийн цемент шохой” компанийхан гадаадад захилан оруулж ирсэн ч “мордохын хазгай” гэгч болжээ. Уг нь Засгийн газрын тогтоолоор үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирэх бүх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх ёстой байсан ч гэрээ хийсэн нөхөд нь олон тэнэг алдаа гаргасан гэнэ. Засгийн газрын тогтоолд гаалийн татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтад “ган хавтан” гэсэн байхад гэрээ, гаалийн бүрдүүлэлтэндээ “ган лист” гээд биччихсэн байжээ. Энэ мэтээр гаалийн татвараас чөлөөлөгдөх бараанч нэр зөрсөнөөс эхлээд өчнөөн маргаан будлиан гарч ган хавтангаа гаалиас авч чадалгүй нэлээд удаж.  Ган хавтан гь гаальд сар гаруй хадгалагдаад эцэстээ түр агуулах руу шилжих дээрээ тулаад байж.  Гаалийн хууль ёсоор түр агуулахад орсон барааг  гурав хоногийн дотор л багтаж авахгүй бол шууд улсын орлогод хураадаг гэнэ. Байдал тун хэцүүдсэн энэ үед  “Хөтөлийн цемент шохой” компаний “сэргэлэн”  менежер Б.Алтанцаг гаалийн байцаагч Д.Даваадоржтой уулзжээ…/үргэлжлэл бий/.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших