Нууц мэдээллийн уурхай

10 хуушуурнаас болж ажлаас нь халсан хэрэг ИНЕГ-д гарчээ

Нийтэлсэн: 2015-01-05 02:15:56

Дарга нарын эзэрхийлэл дур зоргоороо авирлах явдал хүн чанарын хэм хэмжээг хэрхэн давж гардагийг харуулсан хэрэг өнгөрсөн онд ИНЕГ-д гарчээ. Тус газрын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборын удирдлага 10 хуушуурны хэргээр 50 гарсан тогооч эмэгтэйг “хулгайчаар” нь дуудан ажлаас халжээ. Д.О нь яаралтай ажлаар Эрдэнэт хот явах болж ээлжийн ахлагч Оюунжаргалтайгаа гараагаа тохироод дээр нь тухайн үед мөнгөний бололцоо муу байсан тул 10 ширхэг хуушуур хийгээд аваад явж. Гэтэл араас нь ээлжийн ахлагч нь утасдан ажлаас нь халах гэж байгааг хэлсэн гэнэ.  Тогооч эмэгтэй ирэнгүүтээ хуушуурны үнээ гурав нугалан төлсөн ч “байгууллагын хөрөнгө шамшигдуулсан, хулгай хийсэн” гээд ажлаас нь халжээ.  Ийнхүү улсын хөрөнгийг хэдэн зуун саяар нь идэж ашигладаг том толгой авилгачдыг төрүүлсэн ИНЕГ өнгөсөн жилд байгууллагын хөрөнгө ашигласан  “¹1 хулгайч”-аа тодруулсан нь 10 хуушуур авч явсан настай тогооч эмэгтэй байжээ. Гэтэл Сэргээн засал, сувилалын цогцолборын удирдлага нь үндэслэлгүйгээр өөрсдийгээ олон сая төгрөгөөр урамшуулж байсныг аудит илрүүлэн акт тогтоож байсан. Аудитын шалгалтаар захирал Г.Батцэцэг нь 2013 оны 6-р сард ажилд орсон ч өөрийгөө 2.5 сая, үйлчилгээний ажилтан Моложжамц нь 2.5 сая, ахлах нягтлан бодогч Батгэрэл нь 1.0 сая Захиргаа хүний нөөцийн мэргэжилтэн  Гэрэлмаа нь 2.0 сая төгрөгөөр тус тус өөрсдийгөө урамшуулж байжээ. Мөн үйлчилгээний ажилтан Моломжамц нь харуулаар ажиллаж байсан Батхишигийг халахаар дарамтлан тэр хоёр заамдалцсан хэрэг гарсан гэнэ.  Жирийн ажилтан 10 хуушуурнаас болж халагддаг бол сувиллын удирдлага нарын нөхрүүд байнга ирж хоол иддэгийг ажилчид нь баталж байна. Бид удахгүй уншигчиддаа өдөр бүр сувиллын хоол иддэг тэрхүү “азтай” нөхрүүдийн зоог барьж байгаа зургийг хүргэх болно.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших