Нууц мэдээллийн уурхай

Удирдлага таныг халах гэж байгааг хэрхэн урьдчилан мэдэх вэ ?

Нийтэлсэн: 2015-01-03 07:04:36

Энэ онд төсвийн байгууллагын ажилтнууд олноороо халагдана. Хувийн хэвшилд ч орон тооны цомхотгол өргөн хүрээнд явагдах төлөвтэй байгаа. Тэгвэл дарга нар  таныг халах гэж байгааг хэрхэн урьчилан мэдэж болох вэ... Манай сайт “азгүйчүүдэд” зориулан доорхи зөвлөгөөг хүргэж байна :
-Удирдлагын харьцаанд илт өөрчлөлт ордог : Захиргаа таныг халахаар төлөвлөсөн бол дарга нарын хаьцаа гэнтхэн шал өөр болоод эхэлдэг. Урьд нь танд шинэ онигооноосоо ярьж өгдөг байсан бол өдгөө албархаг цөөн үгээр л харьцаж  уулзалтын цаг ч илт багасдаг.
-Албаны чухал төлөвлөгөө, ажлаас холдуулдаг : Байгууллагын чухал ажил төлөвлөгөө, ажлын хэсэгт оруулахгүй байвал энэ нь бас л муугийн дохио. Бүх зүйл өөрийг тань тойрч өнгөрөөд байгаа нь танд ч илт мэдрэгдэнэ.
-Удирдлагад таны ажил чухал биш болно : Хэрвээ удирдлага  халахаар шийдсэн бол дарга нар таны ажлыг сонирхохоо больдог. Урьд нь ажлынхаа талаар байнга илтгэж мэдээлж байхыг шаарддаг байсан бол гэнэтхэн л таг марчихдаг.
-Оруулсан асуудлыг дурамжхан хүлээж авдаг : Ялангуяа таны оруулсан асуудал, саналыг тун дурамжхан хүлээж авах бүр  шийдэхгүй удаад байвал удахгүй халагдах магадлал  80 хувь боллоо гэсэн үг. Бүр хүлээж авахаас татгалзан эрс няцаавал тойрох хуудсаа авахад бэлдэх хэрэгтэй
-Бусад ажилтнууд танаас зай бариад эхэлдэг : Халагдах хүмүүсийн нэрсийн жагсаалт аль ч  байгууллагад ямар нэгэн хэлбэрээр заавал задардаг. Хэрвээ бусад ажилтнууд танаас зайгаа бариад дөлөөд эхэлбэл “хар жагсаалтад” оржээ гэж ойлго.
-Албан тушаал буруулах, цалин хасах : Үл ялих шалтгаанаар албан тушаал буруулж цалин хасаад эхэлбэл дараагийн авагдах арга хэмжээ халах тушаал гэж дотроо бэлтгэлтэй байх хэрэгтэй.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших