Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн хэзээ ч уучилдаггүй эцэг эхийн 7 алдаа

Нийтэлсэн: 2015-01-03 06:04:26

Та бидний тэнэглэл бүдүүлэг алдаанаас хамгийн дотнын хүмүүс чинь хамгийн их шаналдаг. Тэр тусмаа хүүхдэд маш эмзэг тусаж тэр  гомдлоо насан туршдаа хадгалж тээж явдаг гэнэ. Эцэг эхчүүдийн доорх алдааг хүүхдүүд хэзээ ч мартдаггүй бас уучилдаггүй болохыг судлаачид тогтоожээ:
-Санаа бодлыг нь сонсохгүй байх: Хамгийн тархмал эцэг эхийн алдаа юм. Хүүхдээ сонсох чадваргүй, санаа бодлыг нь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ийм алдаа гаргадаг. “Чиний юу гэх чинь хэнд хамаатай юм, дуугай хэлснээр хий” гэж бүдүүлэг дээрэнгүй өнгөөр хэлдэг бол хүүхэд  насан туршдаа мартдаггүй гэнэ.
-Шудрага бус байдал : Эби маягийн эцэг эхчүүдийн гаргадаг алдаа. Тэр тусмаа хайртай дотны хүн болох хүүхэддээ илт шудрага бус хандах нь нэг насын гомдол төрүүлдэг.
-Урвах : Хэлсэн амандаа хүрэхгүй байх, нууцыг нь задлах, өөрийнх нь эрх ашгийг бусдаас дор үзэх зэрэг үйлдэл орно. Ийм алдаа гаргаснаар та хүүхдийнхээ өмнө өөрийгөө жинхэнэ хараар будлаа л гэж ойлго.
-Хайхрамжгүй байдал : “Чи яаж байсан ч надад хамаагүй” гэсэн байр суурь нь таныг өөртөө хайргүй юм байна гэсэн ойлголтыг лавтай суулгаж өгдөг.  Эцэг эхийн хүйтэн хөндий харьцаа, үл тоомсорлосон хандлага ч үүнд хамаарна.
-Бусадтай харьцуулах : Хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулан загнах өөлөх, голж гоочлох нь цаагуураа сэтгэл зүйн том цохилтонд оруулдаг. Тэр тусмаа илт муу хүүхэдтэй харьцуулбал хүүхдээ голд нь ортол гомдооно гэдгийг сана.
-Хуурах: Энэ нь гоё тоглоом авч өгнө гээд хуурах биш юм. Хүүхэд тань зайлшгүй мэдэх ёстой зүйл, үйл явдлыг хэлэхгүй нуух хаацайлах нь дараа нь хүүхдээ маш хэцүү шаналгаа дарамтад оруулах аюултай. Иймд та мэдэх зүйлийг нь хэлж мэдүүлж байхгүй бол дараа нь нууж хаасны тань төлөө маш их өширхөх болно.
-“Би чамд итгэхгүй байна” : Хүүхдэдээ итгэдэггүй гэдгээ ил тод байдлаар харуулах нь хүүхдийн хувьд уучилшгүй гомдол болдог. “Чи хэзээ олигтой байлаа”, “чамаас салж чих амар байхсан” гэх үгс нь удтал чихэнд нь сонсогдсоор байдаг гэнэ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших