Нууц мэдээллийн уурхай

82 саяын өрөө төлөхийн тулд 269 сая төгрөгийн алт гаргах гэж байгаад баригджээ

Нийтэлсэн: 2015-01-03 03:43:33

Дорноговь аймгийн харьяат гурван хүүхэдтэй өрх толгойсон эмэгтэй хашаа байшин зээлээр авсан нь 82 сая төгрөг болжээ. Энэ өрөө дарахын тулд алт хилээр гаргаж Эрээнд зарах гэж байсан хэмээн Б.Отгонцэцэг мэдүүлжээ. Түүнд  Хятадын Нингся мужийн их сургуульд сурч байсан оюутан А.Мөнх-Алтай тусалсан гэнэ. Тэд нийт 3.9 кг буюу 269.3 сая төгрөгийн алтыг хар өнгийн будагч бодисоор будаад нурууны бүсэнд/бөөрний даруулга ч гэдэг/  хийн биедээ нууж хил нэвтрэх гэсэн ч баригдсан. Алт гаргах гэсэн хоёр Замын-Үүдийн жорлонд алтаа будаж хар болгож. Нуруувчний тугалгыг нь аваад алтаа хийсэн боловч багтсангүйд ахин нэгийг авч хийгээд хоюулаа бүсэлсэн гэнэ. Б.Отгонцэцэгт алт цулуулахад Амартүвшин гэгч зуучилжээ. Тэрээр ах дүүсээрээ нийлэн Урт цагааны 3-р корпусын хоёр давхарт алтны наймаа хийдэг Н.Б-аас гурван кг алт асуухад дор нь цуглуулж өгчээ. Өөрт байсан 1.8 кг дээрээ нэмэн тэр хавийн хүмүүсээс цуглуулсаар 3.9 болгосон аж. Тэд нэг гм-ыг нь 67 мянган төгрөгөөр тохирсон нь нийтдээ 236 сая төгрөг болсон агаад Н.Б-д 37 сая төгрөг дутуу төлсөн гэнэ. Мөн алтаа төмөр хэвэнд есөн нарийн хэсэг, нэг дөрвөлжин хэлбэрт оруулж цутгуулж авчээ. Ингэж бэлдсэн алтаа нуруувч бүсэнд хийгээд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх цэгийг давсан ч хилээс гараад дундын бүсэнд нь явахад нь тагнуулынхан саатуулж баривчилжээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших