Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасгийн дарга ажилдаа эргэн орохоор болжээ
Нийтэлсэн: 2015-01-03 02:39:12
АТГ-аас ЦЕГ-д ирсэн албан бичгийн дагуу ажлаасаа халагдан цагдаагийн хошууч цолоо хураалгаад байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасгийн дарга асан Д.Баярбатыг шүүх буруугүй гэж үзэн ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргажээ. АТГ-аас ирүүлсэн бичигт “Д.Бяабат нь ашиг сонирхолын мэдүүлэг болон ХОМ-даа өөрийн цалин хөлсийг дутуу мэдээлсэн, “Ниссан Патрол” маркийн машиныг 40 сая төгрөгөөр худалдан авсан өөрчлөлтөө мэдүүлээгүй” гэсний дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар ажлаас нь халж цолыг нь хураасан гэнэ. Харин шүүх ажлаас халах тушаал гаргахдаа хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн тул ЦЕГ-ын даргын тушаалын Д.Баярбатад холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргажээ.
NUUTS.mn