Нууц мэдээллийн уурхай

“Өширхөг” З.Энхболд

Нийтэлсэн: 2015-01-03 01:19:09

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын Монголын улстөр дэх хамгийн хүчирхэг хүмүүсийн нэгтэй хүч тэнцвэргүй тулааанд орсоныг нь олон хүн “үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдохын” үлгэртэй зүйрлэж байна. УИХ-ын дарга З.Энхболд болон М.Наранбаатар нарын тэмцэл 2008 оноос улбаатай гэнэ. Тухайн үед Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан АН-ын тухай “Эвтэй 4 амьтан” залгуулаад МАН-ын нэр дэвшигчдийг нэр хүндийг унагах зорилготой  “Сэвтэй 4 амьтан” гэсэн донжийг нь олсон нэртэй нэвтрүүлэг гаргахыг нэр дэвшигч З.Энхболд гуйсан гэнэ. Харин адилхан Өвөрхангай аймгийн хүн М.Наранбаатар “АН-ын нэр дэвшигчид ч манай нутгийнх, МАН-ын нэр дэвшигчид ч бас манай нутгийнх” гээд татгалзжээ. Харин үүнийг нь ирээдүйн УИХ-ын дарга мартаагүй бас уучлаагүй аж. Нутгийнх нь дүүгийн яриагаар З.Энхболд өширхөг хүн агаад Ардын намын мэнгэт хараас ч илүү байж ч магадгүй аж. Улстөрийн нарийн тооцоотой, хийгүй, үйлдэл бүхнээ цэнэдэг хянадаг, юмыг жижиг гэж хаядаггүй, хариугаа заавал авдаг зэрэг нь З.Энхболдын шинж бололтой.  2012 оны сонгуулийн дараахан АН-ын генсек болсон МҮОНТ-ийн захирал асан Ц.Оюундарь ч даргаа дагаад М.Наранбаатартай таардаггүй.  Радио телевизийг тойрсон өмнөх шуугианы үеэр генсек хатагтай МҮОНРТ-ийг “живж байгаа хөлөг онгоцтой” зүйрлэсэн бол М.Наранбаатар “живж байгаа онгоцноос хамгийн түрүүнд харх л зугатдаг” хэмээн хариулж байсан. Харин “Сэвтэй 4 амьтан” нэвтрүүлгийн тухайд Ардын намынхан “цаадах чинь энэ зэргийн юм өлхөн хийнэ” гэж ярьцгааж байна.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших