Навальныг дэмжигчдийг хасагууд зодож тараажээ
Оросын ардчиллын төлөө тэмцэгч Алексей Навальныг дэмжигчдийн цуглааныг шинэ жилийн өмнө Москвад цус урсган тараажээ. Энэ явдал өнгөрсөн оны 12-р сарын 30-нд болсон аж. Ардчиллын төлөө тэмцэгчийн талынхан цуглаан хийж байх үед хасагууд ирж зодож ташуурдан хүч хэрэглэж тараажээ. Тэдний ташуур, бороохойд олон хүн цохиулж бэртжээ. Харин цагдаа нар нь хасагуудыг биш цуглаанд оролцогчдыг баривчилсан гэнэ.
NUUTS.mn