Нууц мэдээллийн уурхай

Тэргүүн хатагтайн хамаатан УБТЗ-д хоёр жил ажиллаад “Алтангадас” авчээ

Нийтэлсэн: 2015-01-02 04:01:13

УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргаар тэргүүн хатагтай Х.Болормаагийн нэгэн дүү Х.Болор-Оргил ажилладаг тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэргүүн хатагтайн дүү дарга хийж болохгүй гэсэн хууль хаа ч байхгүй ч тухайн үедээ Эрхүүгийн төмөр замын дээд сургуулийн оюутан залууг оюутны ширээнээсээ салаагүй байж даргын алба давхар хашиж байсаныг нь бид онцолсон. Тэр үед УБТЗ даяар хэмнэлтийн бодлого явуулж байхад залуу дарга албан өрөөгөө иж бүрэн тохижуулахад удирдлагаас нь нэг ч хүн дуугараагүй. Тэгвэл өдгөө тэргүүн хатагтайн дүү рүү чиглэсэн үгэн сум  замын удирдах газраас гарах болж. Учир нь дээд сургуулиа төгсөөд ердөө хоёрдахь жилдээ ажиллаж байгаа Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Х.Болор-Оргил нь оны өмнөх одонгийн давалгаанаар “Алтангадас” хүртсэн гэнэ. Энэ нь 20-30 жил ажилласан хэрнээ энэ том одонг авч чадаагүй төмөр замын хөгшин дарга нарын дургүйг хүргэж “юу хийсэн гэж авдаг бас өгдөг юм” гэх яриа тархжээ. Нэг талаасаа аргагүй л үнэн. Ердөө хоёрхон жил ажилласан хүн том одон авахаар ажил хийж амжилт гаргасан эсэх нь тун ч эргэлзээтэй биз. Гэтэл нөгөө хэсэг нь хорь гучин ажиллачихаад энгэрт нь гялтайх ч зүйл байдаггүй нь дэндүү шударга бус явдал гэнэ. Гэсэн ч шудрага ёс ярьж гарч ирсэн Ерөнхийлөгчтөн эхнэрийнхээ дүүг “Алтангадас” одонгоор шагнах тогтоолд гарын үсэг зурахдаа дээд сургууль төгсөөд ердөө хоёрдахь жилдээ дарга хийж байгааг нь мэдээгүй байсан биз.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших