Нууц мэдээллийн уурхай

2014 оны хамгийн өндөр нөхөн олговор авсан төрийн албан хаагч

Нийтэлсэн: 2014-12-31 02:10:36

Энэ онд шүүхийн тогтоолоор хамгийн өндөр нөхөн олговор авахаар болсон төрийн албан хаагч нь 2008 онд ОБЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан С.Цэндбаатар агаад ажилгүй байсан 66 сарын цалин нь 54 сая төгрөг гэж тогтоогджээ. Гэсэн ч  гурван шатны шүүхийн тогтоолтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэртэй, Төрийн албаны зөвлөлийн бичигтэй атал одоо болтол Т.Дуламдорж даргын зангаас болоод ажилдаа орж чадахгүй байгаа аж. С.Цэндбаатар нь долоон жилийн туршид ажилдаа эргэн орохын тулд явж болох бүх шат дамжлагыг дамжиж гаргуулж болох бүх тогтоол, шийдвэрийг гаргуулж авчээ. Захиргааны шүүхийн гурван шатны шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоолгож ажилгүй үеийн цалингаа авахаар болж. Ажлаас халсан тушаалыг хууль бус болохыг Төрийн албаны зөвлөл ч баталж. Бүр ОБЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хүртэл дэмжсэн тогтоол гаргажээ. Энэ бүх бичиг баримтаа аваад ажилдаа орох гэхээр Т.Дуламдорж дарга авахгүй гээд гэдийчихдэг гэнэ. Арга ядахдаа ажилд буцаан тогтоохгүй байгаа нь хууль бус гэсэн Дээд шүүхийн албан бичиг авч очоод ч нэмэр болсонгүй. Эцэстээ Хүний эрхийн үндэсний комисд  хандаж үзжээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяр нь С.Цэндбаатарын талаар Т.Дуламдоржид шаардлага хүргүүлсэн ч ёстой тоож ч хараагүй сурагтай. Ийнхүү ажилдаа орох гээд чилийсэн 66 сар хөөцөлдөөд чадаагүй тул дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болж. Тэгээд ч эргээд хүний нөөцийн хэлтсийн даргаар тогтоогдох тул энэ нь Т.Дуламдорж даргын “эмзэг газар” болж таарчээ. Маш чухал ач холбогдолтой энэ албан тушаалыг өөр хүнд өгнө гэдэг нь даргын хувьд яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй хэрэг биз. Эцсийн эцэст хоёр тал “эвлэрч” авах ёстой  54 сая төгрөгнөөс нь 41 саяд тохирсон агаад мөнгөө аваад ажлаасаа татгалзахаар болсон гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших