Нууц мэдээллийн уурхай

М.Наранбаатарын Ч.Даваабаярыг ялсан түүх…

Нийтэлсэн: 2014-12-31 01:57:47

МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар УИХ-ын даргыг шүүхэд өгсөн бол өмнө нь МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяртай энэ намаржин шүүхдсэн.  Энэ явдлыг манай сайт уншигчиддаа хүргэж байна. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын эсрэг телевизийн уран бүтээлчид нь “боссон” нь тухайн үед шуугиан дэгдээсэн. Энэ сөргөлдөөн улмаар хурцдан МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар тушаал гаргаж телевизийн захирлаа ажлаас нь халсан. Харин Ч.Даваабаяр энэ тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж шүүхээр заргалдсан ч эсрэг талд шийдвэр гарчээ. М.Наранбаатарын ажлаас халсан тушаалд байгууллагийн цалингийн төсвийг хэтрүүлсэн, өөрийн хариуцаж байсан уран бүтээлийн нэгдлийн дарга нарын санхүүгийн зөрчлийн шуурхай илрүүлж арилгаагүй, хамт олныг удирдах чадваргүйгээс байгууллагийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан, тухайн жилийн төсөв, улирлын тайлан балансыг цаг хугацаанд гаргаагүй гэх зэрэг үндэслэлийг дурдсан байж. Харин Ч.Даваабаяр нь үүнийг буруу хэмээн заргалджээ. Харин ч байгууллагийн болон хувь хүний нууцад халдан ажлаас халсан тушаалаа нэр бүхий цахим сайтаар тараан миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж мэдэгдсэн гэнэ.   Шүүх хурал нэлээд ширүүн хурц байдалд болсон аж. МҮОНРТ-ийнхэн телевизийн экс даргынхаа эсрэг урт гэгчийн нотлох баримт гаргаж ирж. Ч.Даваабаяр нь 2013 оны эхний хагас жилийн тайлан балансыг 6-р сарын 25-ны дотор өгөх ёстой ч 7-р сарын 4-нд, 3-р улирлын тайланг 11-р сарын 11-ний өдөр өгөх ёстой ч 22-ний өдөр буюу ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан өдөр өгсөн гэжээ. Мөн 244 хүний орон тоотой, 1.3 тэрбумын цалингийн сантай байгууллагийн орон тоо төсвийг хэтрүүлсэн гэж буруутгажээ. Оны эхний 9 сарын байдлаар төсвийг 47 сая төгрөгөөр хэтрүүлсэн, 9 ажилтан илүү ажиллуулж 18.3 сая төгрөгийн цалин, ажил гүйцэтгэх гэрээгүйгээс 6 уран бүтээлчид 8.4 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн 142 хүнийг нийт 29.5 сая төгрөгөөр, баяр наадмаар ажилласан 155 ажилтанд тус бүрт нь 10 сая төгрөгийн урамшуулал олгосон гэжээ. Байгууллагийн нууцыг М.Наранбаатар бус харин Ч.Даваабаяр өөрөө задалж уран бүтээлийн нэгдлийн дарга нарын санхүүгийн зөрчлийг өөрөө олон нийтэд эхэлж тараасан болж таарчээ. Телевизийн даргаар ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас сануулах буюу цалин бууруулах арга хэмжээ авхуулж байсан гэж МҮОНРТ-ийн төлөөлөгч шүүхэд баримт гаргаж өгчээ. 2013 оны 9-р сарын 9-нд тайлан төлөлвлөгөөг цаг хугацаанд гаргаж өгөөгүй хэмээн Захирлуудын зөвлөлийн хурлаас сануулах, телевизийн нэвтрүүлгийн төлөвлөлтөнд хяналт тавиагүй хэмээн Ерөнхий захирлын тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах шийтгэл хүлээлгэсэн гэнэ. Түүнээс гадна бусад телевизийн техник хэрэгслийг ашигласан, ашиг сонирхолын зөрчилтэй нь тогтоогдсон компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчилсан хэмээн МҮОНРТ нь Ч.Даваабаярыг буруутгасан гэнэ. Ийнхүү шүүхдэлцэх тулааны эхний үед М.Наранбаатар ялаад байгаа бол өдгөө биднийг маш сонирхолтой хоёрдахь үе хүлээж байна.


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших