2014 оны хамгийн нарийн зохион байгуулалттай халах ажиллагаа
Энэ оны хамгийн нарийн зохион байгуулагдсан, сайтар төлөвлөсөн халах ажиллагаанд сайд асан А.Гансүх,ТНБД асан Б.Батзаяа нар зөвлөхөө ЗТЯ-ны газрын дарга болгохын тулд яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Д.Батбаатарыг халсан ажиллагаа орж байна. Д.Батбаатарыг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас унагахын тулд хоёр жил гаруй хугацаанд байнга дарамталж ажлаа муу хийж байгаа тул өгчих эсвэл өөр газарт ор гэх мэтээр шахдаг байжээ. “Ажлаа муу хийж байгааг” нь өөрт нь болон яам даяар ч харуулж өгсөн гэнэ. ТНБД Б.Батзаяа нь Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас боловсруулсан бодлогын баримт бичиг, дүрэм журмын төсөл, авт тээврийн салбарын бодлоыгн асуудлыг шийдэж байталж өгөхгүй зориуд удааж дардаг байж. 2013 онд тус газраас авто тээврийн чиглэлийн есөн хууль, 12 дүрэм журам батлуулахаар санал авахаар оруулсан боловч ердөө нэгхэн журмыг л баталсан гэнэ. Энэ нь зориуд санаатайгаар ажлыг нь дэмжихгүй унагах, урам зоригийг нь мохоож ажиллах боломжийг нь хаах гэсэн үйлдэл байж. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажлыг далд аргаар унагах гээд болохгүй болохоор сүүлдээ ил цагаан харлуулах гэж оролджээ. Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас Д.Батбаатарын Үр дүнгийн жилийн эцсийн үнэлгээг 85.6 буюу “В” үнэлгээгээр дүгнэж ТНБД Б.Батзаяад танилцуулж. Харин ТНБД үзэж танилцаад “хариуцсан салбар, газрын үйл ажиллагаанд бодитой шинэчлэл, ахиц дэвшил эерэг үр дүн гараагүй” хэмээн 72 оноо болгон буруулж “С” үнэлгээ тавьжээ. Харин түүнийг нь А.Гансүх сайд 50 оноо буюу “F” үнэлгээ тавьж бүр бууруулжээ. “F” үнэлгээ авсан удирдах ажилтан удирдах ур чадваргүйд тооцогдон цаашид даргаар ажиллах боломжгүй болсон гэсэн үг юм. Ийнхүү ТНБД, сайд хоёр үр дүнгийн гэрээг нь шат шатандаа бууруулах замаар даргалах чадваргүй болгон халах шалтгааныг зохиомолоор үүсгэжээ. Сайдын зөвлөлийн хурлаас Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатарыг авто тээврийн салбар доголдсон, үр дүнгийн гэрээгээр хамгийн муу буюу “F” үнэлгээ авсан тул албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн 100 хувийн саналаар халахыг үүрэгдэж ТНБД Б.Батзаяад даалгаж шийдвэрлэжээ. Гэхдээ А.Гансүх сайд “сайдын зөвлөл нь яамны дотоод асуудал хэлэлцэхгүй” гэсэн Засгийн газрын журмыг ноцтой зөрчсөн ч түүнийг нь хэлэх хүн гарсангүй. Харин ТНБД хэл амнаас жийрхсэн үү өөрөө халсангүй . Тэртэй тэргүй яаманд нь ТНБД өөрийн албан бус зөвлөх А.Мөнхболдоо даргаар тавих гэж байна гэсэн яриа гарчихсан байсан хэмээн Д.Батбаатар баталсан. Түүнийг ажлаас халахын тулд нарийн зохион байгуулалттай ажиллагаа явагджээ. Эхлээд ТНБД-ын тушаалаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад долоо хоногийн томилолт өгч зүүн аймагт руу явуулж. Энэ хооронд Б.Батзаяа нь өвчтэй хэмээн тушаал гаргах эрхээ яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргад түр шилжүүлсэн агаад Д.Батбаатарыг томилолтоос ирэхэд нь халах тушаалыг нь гаргачихсан байж.
NUUTS.mn