Нууц мэдээллийн уурхай

МҮОНРТ-ийн уран бүтээлчид 641.0-1.4 сая төгрөгийн цалинтай

Нийтэлсэн: 2014-12-29 03:27:40

Төрийн өмчит энэ том айлд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хүсэлтээр өнгөрсөн жил нэг удаа аудитын шалгалт хийсэн. Энэ шалгалтаар ноцтой олон зөрчил илэрсэн. МҮОНРТ нь 708 хүний орон тоотой 5.5 тэрбумын цалингийн сангийн гүйцэтгэлтэй гарчээ. Цалингийн дундаж нь  641.0-1.4 сая төгрөг байдаг гэнэ. Цалингийн зардлыг хамгийн ихээр хэтрүүлдэг нэгж нь Тамгын газар, МҮОНТ бөгөөд нийтдээ 39.2-99.6 сая төгрөгөөр хэтрүүлсэн байсан нь тогтоогдож. Мөн МҮОНРТ-тэй гэрээгээр ажиллаж байсан хувийн студи нь тамга тэмдгээ хураалгаагүй, тус телевизийн нэрийн өмнөөс гэрээ хийж төлбөрийг авсан тохиолдлыг аудитын шалгалт илрүүлжээ. УБЕГ-аас авсан лавлагаагаар “Эв эе” студи Б.Жаргал, “Сэмүүн” нь Наранцэцэг, “Гэрэлтэй цонх” нь Ч.Лхагвадаш, “Чандмань” нь Ө.Нарангэрэл, “Титэм” нь Пунсаа нарын нэр дээр бүртгэлтэй байсан гэнэ. “Монголын үндэсний телевиз Үдшийн  хэмнэл студи” гэсэн тамга хураагдаагүй, ЦЭГ-тай 2012 онд 17.8 саяын гэрээ байгуулж есөн саяыг, 2013 онд 27 саяын гэрээ байгуулснаас 13.5 нь саяыг нь тус студийн дансаар оруулж авсан байж. 2012 онд явагдсан “Уриншаас ургац” улсын уралдааны гэрээг мөн л “Үдшийн хэмнэл” студийн нэрээр хийж “Агромаштех” компаниас өгсөн санхүүжилтийг уран бүтээлчдийн хувийн харилцах дансаар авсан нь 2013 оны МҮОНРТ-ийн дотоод хяналтаар илэрсэн удаатай. Студи болгоны гэрээний маягтын толгой дээр “Монголын үндэсний олон нийтийн телевиз” гэсэн тодотгол байдаг нь байгууллага аж ахуйн нэгжийг МҮОНРТ-тэй гэрээ хийсэн гэсэн төөрөгдөлд оруулдаг байж болзошгүй гэж аудитын дүгнэлтэд  дурджээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших