Нууц мэдээллийн уурхай

Орхон аймагт “Венди бэйкири”-ийн салбар нээх гээд бүтэлгүйдсэн түүх

Нийтэлсэн: 2014-12-29 03:04:25

Монголд амтат бялуу, нарийн боовны салбарт “Жүр үр” дангаараа ноёрхдог. Тэгвэл энэ компанитай өрсөлдөхөөр “Венди бэйкири”-ийн салбарыг Эрдэнэт хотод нээх гэсэн биш солонгос монгол хамтрагчид хэрэлдэж муудалцаад сүүлдээ шүүх цагдаадаа тулжээ. Энэ хэргээс болж зодуулж бас хөрөнгөө булгаалгах шахсан Ким О Жон гэдэг солонгос “хөрөнгө оруулагч” байдаг гэнэ. Тэрээр Б.Оюунтай хамтран хувь тэнцүү хөрөнгө оруулж 2013 оны 7-р сарын 28-нд “Кей Өү Эм Си” гэдэг компани байгуулж дараа сараас нь 1-р хороололд нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эхэндээ  монгол солонгос хоёр эвтэй ажиллаж Ким О Жон нь компаний захирал хийж байж. Гэтэл сүүлдээ эв түнжин муудаж монгол нь солонгосоо хөөж туух болж. “Хохирсон” Ким О Жоны шүүхэд мэдүүлснээр түүнийг мөнгө идсэн, татварын шалгалт оруулна гэх мэтээр Б.Оюун нь айлгаж байж. Ингээд хавраас ажлаа өгсөн гэнэ. Гэтэл “аймшигтай явдал” болж тэдний үйлдвэрт ажиллаж байсан Ли Би Күүн гэдэг солонгос технологич нь экс захирал болох нутаг нэгтнээ зодож гэмтэл учруулахад Б.Оюун нь хамгаалахын оронд хуучнаар ГИХАЭГ-д мэдэгдэж Ким О Жоны паспортыг хурааж Монголоос гарч явах нь хоригложээ. Хөөрхий солонгос эр гэртээ бүгэж байтал 3-р сарын 28-нд Б.Оюун нөхрин хамт ирээд татварын асуудлаар гарын үсэг зуруулна гээд аваад явж. Нотариат дээр очоод баахан бичиг баримтанд “дуугай зур” гарын үсэг зуруулж.  Солонгос “хөрөнгө оруулагч” эрд энэ нь сэжигтэй санагдаад Монголд удсан сүмийн пастор найздаа хэлэхэд цаадах нь өмгөөлөгч олж өгсөнөөр хэрэг дэгджээ. Өмгөөлөгч нь хөөцөлдөж байж Б.Оюун нь Ким О Жоныг авч яваад өнөөх “Кей Өү Эм Си”-ний компаний 50 хувиа монгол талдаа худалдсан, үнэ болох 71 сая төгрөгийг Б.Оюунаас хүлээн авсан гэх баримтанд гарын үсэг зуруулсан байсныг нь олж тогтоожээ. Харин Б.Оюун нь шал өөр зүйл мэдүүлж. 2013 оны хавар С.Болормаа түүн рүү утасдаж “Венди бэйкэрийн салбарыг Орхон аймагт нээх гэсэн юм, байрлал сайтай газар олж өгөөч” гэжээ. Нэг байр олсоноо хэлэхэд С.Болормаа нь Ким О Жон болон солонгос технологич нарын хамт ирээд үзээд хамтарья гэж. Энэ үед тэрээр нарийн боов бялууны талаар юу ч мэдэхгүй гэхэд С.Болормаа нь солонгос захирлаа “Вендигийн данс тооцоог барьдаг, их мөнгөтэй. Эрдэнэтэд Жүр Үрээс өөр өрсөлдөгч байхгүй, ирээдүйтэй” гэх зэргээр ятгасан гэнэ. Ийнхүү Б.Оюун Ким О Жон нар хамтарч ажиллахаар болж солонгос нь хөрөнгө оруулалт олж ирнэ, тоног төхөөрөмжөө ч  авна гээд нутаг явж. Эхлээд 50 мянган доллар шилжүүл гэхэд нь өгч. Дараа нь таван сая вон хэрэгтэй байна гэхэд нь бас л өгч. Энэ мэтээр 140 гаруй сая төгрөгөө Ким О Жонд өгчээ. Гэсэн ч амлаад байсан “Венди”-гийн хөрөнгө оруулалт худлаа болох нь мэдэгдэж үүнийг нь хамт ажилладаг Лий Би Күүн ч баталж. Тэрээр бас хууртагдсан тул уурандаа Ким О Жоны гэрийн хаалгыг эвдэж ороод бялба нүджээ. Зодуулсон солонгос нь шантарч нутаг буцна, компаниа чи ав  гээд ирсэн, тэгээд ч Ким О Жон нь монголоор сайн ярьдаг, би түүнийг хуурч нотариат дээр аваачаагүй харин ч би олон зуун сая төгрөгөө алдаж хохирсон гэж Б.Оюун өөрийгөө өмгөөлжээ. Ийнхүү Эрдэнэт хотод “Венди”-гийн салбар нээгдэж чадалгүй бүтэлгүйджээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших