Нууц мэдээллийн уурхай

“Цагаадсан” захирал асан Б.Бямбаад ХААИС гомдолтой хэмээн эсэргүүцэж 808 сая төгрөгийн мөнгөн хохирлоо нэхэмжилжээ-1

Нийтэлсэн: 2014-12-29 02:18:40

ХААИС-ын захирал Б.Бямбаа нарын дуулиант хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж Б.Бямбаа, Д.Янжмаа, Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас шууд сулласан. Хохирогч гэгдээд байсан ХААИС нь мөнгөн хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нар ч нэг ч өдөр цагдан хоригдоогүй байсан. Ийнхүү “цагаан захтнуудын”  ээлжит хэрэг замхрах тал руугаа орсон.  Хэрвээ байгууллагын дарга удирдлага нь мөнгө завшсан хэрэгт холбогдвол тухайн байгууллага нь мөнгөн хохирол нэхэмжилдэггүй “сэтгэл сайтайг” нь харуулсан сонин жишиг тогтоод байсан.  Дийлэнх тохиолдолд даргаа далдуур хамгаалан “манай байгууллага хохироогүй” гэдэг тул энэ нь хэрэгтний ялыг хөнгөрүүлэх бүр цагаатгах нэг үндэслэл болдог. Энэ удаад ч гэсэн ХААИС нь Б.Бямбаа нараас нэг ч төгрөгийг хохирл гэж нэхэмжлээгүй байсан тул тэд нар шүүх хуралдааны танхимаас цагаадан баяртай гарч ирсэн гэдэг. Гэтэл хохироогүй гээд байсан сургууль анхан шатны шүүхийн дараа гэнэт зангаа хувирган хохирсон болоод явчихжээ. Д.Хэрүүга захирлын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, өмгөөлөгч Т.Цогтжаргал нар нь “ХААИС нь 100 хувь төрийн өмчит сургууль, иймд хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулахыг сургуулийн Удирдах зөвлөл шийддэг, энэ хэрэгт манай сургууль хохирсон нь үнэн, гэмт хэргийн бүрэлдэхүүн байна” хэмээн гомдол гаргаж. Прокурор ч үүнийг нь дэмжин эсэргүүцэл бичсэнээр Б.Бямбаа нар ахин хууль хяналтын байгууллагын үүд сахидаг ажилтай болжээ. Болсон явдлыг дурдвал Б.Бямбаа нь ХААИС-ын захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 оны хооронд баригдсан гурван давхар дутуу гүйцэтгэлтэй 334.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгыг өөрийн удирдлаган дор ажиллаж байсан дэд захирал Амарсайханаар хуурамч тушаал, гэрээ болон материал бүрдүүлж ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн сургуульд 808 сая төгрөгийн онц их хэмжээний хорирол учруулсан хэрэгт холбогдсон. Тэд бүлэглэн ХААИС-ын санхүүгээс “Химон констракшин” компаний дансаар 62 сая, “Ариун ар” компаний дансаар 341 сая, бусад байдлаар 400 сая нийт 803 төгрөг гаргуулан “Олон улсын хэл судлалын төв” гэсэн нэрээр сургуулийн хөрөнгөд бүртгүүлсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Өөрөр хэлбэл дутуу гүйцэтгэлтэй барилгаа өндөр үнээр ХААИС-д “шахсан” гэнэ. Сургуулийн үндсэн хөрөнгөд орж ирсэн шинэ барилга нь  нэрнээсээ эхлээд л сэжиг хардлага төрүүлж. Хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль дэргэдээ гадаад хэл судалдаг “Олон улсын хэл судлалын төв”-тэй байх нь хэнд ч гайхал төрүүлнэ биз. Түүнээс гадна сургуулийн эзэмшлийн газарт баригдаж байсан тул дорхноо олны хэм амны бай болжээ. Б.Бямбаа захирлын бас нэг хэрэг нь “Монгол гэр хөгжүүлэх үндэсний төв”-ийн тэргүүн Л.Ганбаатартай 78.3 сая төгрөгийн өртөг бүхий арван ханатай хүндэтгэлийн гэрийг илт өндөр үнээр буюу 108 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан байжээ. Мөн дансаар нь мөнгө гаргадаг өнөөх “Химон констракшин”  компаниар бариулсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.2 тэрбум төгрөгөөр ХААИС-ын өмчлөлд бүртгэгдсэн байрнаас тус сургуулийн жолооч Б.Болдбаатартай үгсэн тохиролцож бүлэглэн 150 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байрыг жолоочын нэр дэр шилжүүлэн нийтдээ ХААИС-д 962 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэж прокурорын яллах дүгнэлтэд бичигджээ/үргэлжлэл бий/.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших