Нууц мэдээллийн уурхай

Баавар Цагдан хорих 416-р ангийн хянагч нарыг “эрүүгийнхнээр алуулна” гэж заналхийлжээ-1

Нийтэлсэн: 2014-12-29 02:08:29

Монголын Хип хоп холбооны тэргүүн, Эрүүгийн хуулийн 192.1-д зааснаар гурван сар 10 хоногоор баривчлах ял шийтгүүлж байхдаа  Баавар буюу Ш.Батбаярын түлэгдсэн хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд түүний хэргийг хэрэгсэхгүй болгож сулласан. Улсын яллагч Хип хоп холбооны тэргүүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 416-р ангид цагдан хоригдож байхдаа тус ангийн В корпусын 2-7 тоот тусгаарлах өрөө буюу олны ярьдагаар камерийг санаатайгаар галдан шатааж нийт 479 мянган төгрөгний хохирол учруулсан хэрэгт ялласан. Бааварын шатаасан мөн өөрөө түлэгдэж гэмтсэн хэрэгт Цагдан хорих 416-р ангийн харуул хамгаалалт хариуцсан дэд дарга Б.Өлзийбатыг “ангийн харуул хамгаалалтын ажлыг нэгтгэн зохион байгуулж” чадаагүйн улмаас ил гал гарах асаагуур нэвтрүүлэн Ш.Батбаярт хүнд хор уршиг  учирсан гэж буруутгасан. Мөн Цагдан хорих 416-р ангийн төлөөлөгч Э.Тамир, ээлжийн дарга Х.Жигдэнданзан, харуулын бага дарга Б.Цоггэрэл, хянагч В.Ганбаяр, Д.Батболд, Ц.Энхбат нарыг Бааварыг камерт шилжүүлэхдээ түүний өрөө болон биед үзлэг нэгжлэг хангалттай хийгээгүйн улмаас хүнд хор уршиг учирсан гэж ялласан. Ийнхүү нэг хүнээс болж хэдэн хүн хэрэгт татагджээ. Баавар нь эхэндээ гал тавиагүй, гал цахилгааны гэмтлээс болж гарсан гэж мэдүүлж байсан ч мөрдөн байцаалтын шатанд галын шалтгаан тодорхой болмогц л өөрөө гал тавьсан гэдгээ хүлээжээ. Гэхдээ шүүх түүнийг шууд бус санаатай хэлбэрээр гал тавьсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл  гал алдахад өөрийн амь нас эрүүл мэндэд аюултай байдал үүснэ гэдгийг мэдэх боломжтой байсан боловч ганцхан камераас гарах зорилгоор л уг үйлдлийг хийсэн гэж дүгнэжээ. Хэрэг гарахын урьд өдөр Баавар нь хамт хоригдож байсан Түмэннасттай маргалдаж зодолджээ. Түмэннастыг хий цохиод унахад нь Хип хоп холбооны тэргүүн түмпэнгээр толгой руу дэлсээд авч. Маргааш нь хянагч нартай хэрэлдэж “амиа хорлоно үхнэ, тэгээд та нарыг чадна, эрүүгийнхнээр алуулна” гэх мэтээр хашгичсан хэмээх гэрч А.Эрдэнэбаяр  баталжээ. Сандарсан хянагчид эмчээ дуудсанд ирж өвчин намдаах нэг ширхэг эм өгч.  Гэсэн ч тайвширч номхролгүй  “та нар хэний шийдвэрээр намайг хорьж байгаа юм” хэмээн ахиад л дайрч давшилжээ.  Энэ үед ээлжийн ахлагч Жигдэндандан ангийн эргүүл Мөнхзалгамжид “наадахь өөрийгөө иймээ тиймээ болгочихвол дараа нь бидэнд гай болно, хана мөргөчихөж ч магадгүй юм байна, ер нь зөөлөвчтэй тусгаарлах өрөөнд хийчихье” хэмээн санал гаргахад бүгд зөвшөөрчээ. Ингээд камерт оруулахын өмнө үзлэг хийжээ. Хорихын эмч хамт байсан, тэгээд ч “өчигдөр үзсэн зүгээр байсан” гэсэн тул үзлэгийг гаднаас нь хайнгадуухан ёс төдий хийж. Халаасанд нь цаг байсныг олж, харин гутал оймсыг тайлуулж үзээгүй нь алдаа болжээ. Баавар тамхи татдаг асаагуураа пүүзэндээ нуучихсан байж. Хамт хоригдож байсан хүмүүс нь түүнийг нууцаар тамхи татдаг байсныг гэрчилж. Тэрээр уулзалт байцаалт болон өмгөөлөгчтэйгөө уулзах үедээ тамхи асаагуур нууцаар аваад ороод ирдэг байжээ. Асаагуур байнга биед нь явдаг, шалгалт орж ирэх үед нуучихдаг гэнэ. Ингээд Бааварыг хянагч нарын шаардлагыг биелүүлээгүй хэмээн камерт хорих болж. Харин тэрээр 4-5 хянагч намайг зодсон гэж  мэдүүлжээ. Улмаар хүч хэрэглэн гав дөнгө зүүн тусгаарлах өрөөнд оруулсан гэнэ. Түүнийг зовоох гэж зориуд бариу гав дөнгө зүүсэн бололтой. Бариу гав нь гарын бүх судсыг нь боон тэсэхийн аргагүй өвтгөдөг гэнэ. “Гарын цус боогдоод байна, суллаад өгөөч” гэж хоёр ч удаа орилон тусламж гуйхад хэн ч ирсэнгүй/үргэлжлэл бий/.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших