Нууц мэдээллийн уурхай

“Шангрилла”-гийн сингапур менежер зочид буудлын удирдлагатайгаа заргалдаж байна

Нийтэлсэн: 2014-12-26 04:06:16

Манай томоохон зочид буудлын нэг “Шангрилла”-д гадаад ажилтнууд холбогдсон том булхай дэгдэж зарим нь халагдаж Монгол улсаас гурав хоногийн дотор гар хэмээн удирдлага нь хөөж туужээ. Сингапур улсын иргэн Чоу Сеу Ин нь 2010 оноос эхлэн барилгын төслийн менежерээр ажиллаж байгаад жилийн өмнө халагдсан ч зочид буудлын захиргаанаас зургаан сарын цалин болох 72 мянган доллар буюу 128 сая төгрөг нэхэмжилэн арваад сар зарга хийж яваа гэнэ. Тэрээр өөрийгөө хууль тогтоомж болон компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ мөрдөн сахиж  ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй хэмээн тайлбарладаг. Тийн атал зочид буудлын захиргаа ажлаас халсан шалтгаанаа ч хэлэлгүй гэрээ цуцлаад шуудхан Монголоос гурав хоногийн дотор гар гэж хөөсөн гэнэ. Харин захиргаа нь гадаад ажилтнуудын том бульхайг илчилсэн аж. Төслийн менежер Чоу Сеу Ин нь компаний гурван удирдах ажилтантай хамтран ажил гүйцэтгэгч компаниудын зардлаар хэд хэдэн удаа аялалд явсан, мөн аялах үеийн зочид буудал, үзвэр караоке зэрэг үйлчилгээний мөнгөө даалгадаг гэсэн мэдээлэл иржээ.  Аялалын зардлыг даасан компаниуд нь өөрсдөө өргөдөл гаргаж “матсан” тул үнэн болж таарчээ. Дотоод шалгалтаар Чоу Сеу Интэй хамт менежер Чан Хаю Пинг болон Ип Тюнг Лой нар гүйцэтгэгч компаниудаар даалган тансаглаж байсан нь илэрч. Нөгөө хоёр нь буруугаа мэдээд тэр дороо Монголоос явсан бол зөрүүд Чоу Сеу Ин одоо болтол “Шангрилла” зочид буудлын удирдлагуудтай заргалдаж байгаа гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших