Солонгосжсон монгол эмэгтэй А.Ундармаа нутаг нэгтнээ 80 сая воннын хулгайд сэрдэн баривчлуулсан гэнэ
Нийтэлсэн: 2014-12-26 03:35:02
Солонгосд монголчуудыг илт дээрэлхэн гадуурхсан хэрэг их гарах болсон. Солонгос иргэдийн зүгээс байнга гаргадаг энэ мэт хэрэгт солонгос нөхөртэй монгол хүүхнүүд хүртэл оролцох болжээ. Солонгос эртэй дэр нэгтгэсэн А.Ундармаа нь энэ улсын иргэн болж Лим Ёнхо гэдэг нэр авчээ. Тэрээр нөхөр Вон Мог Гугийн хамт Солонгосын Гёнги хотын Догянг гү, Хуажон 2 дун гэх мэтийн хэл хугарам нэртэй газар амьдардаг гэнэ. Тэрээр Сөүл хотод амьдарч байхдаа Д.Эрдэнчимэгтэй танилцаж худалдаа наймааны ажилд нь орчуулагчаар ажиллаж тусалдаг байжээ. Д.Эрдэнэчимэг нь Лим Ёнхо болох А.Ундармаагийн эгчийнх нь найз гэнэ. Эхний удаад тэрээр Сөүл хотын Лотте их дэлгүүрээс гурван сая воннын булган дээл худалдан авахдаа мөнгө нь дутсан тул Лим Ёнхо болох А.Ундармаагийн төлбөрт зээлийн картнаас зээл аваад дараа нь цувуулан төлжээ. Ийнхүү тэр хоёрын түншлэл эхэлж. Эрдэнэчимэг нь Сөүлд ирэх бүрийдээ Лим Ёнхо болох А.Ундармаагийн төлбөрт картнаас зээл авч наймаагаа хийдэг болж. Гэхдээ зээлийн картаа ашиглуулсны төлбөрт наймааныхаа ашгийн 10 хувийг өгөхөөр тохиролцсон тул Лим Ёнхо болох А.Ундармаа нь нөхөр болон хадам ээжийнхээ картнаас хүртэл зээл авч өгөх болсон гэнэ. Ингээд алтны наймаанд нь 80 сая вон зээлүүлснээс Эрдэнэчимэг нь цувуулан төлсөөр 24 саяын үлдэгдэл үлдэж. Энэ үед хоёр хамтрагч муудалцаж Лим Ёнхо болох А.Ундармаа нь эгчийнхээ найзыг нөхрийнх нь зээлийн картнаас 80 сая вон хулгайлж залилан хийсэн хэмээн амьдардаг хот болох Гёнги Гуяаны эдийн засгийн цагдаагийн албанд өргөдөл гаргаж. Солонгос цагдаа нар Эрдэнэчимэгийг Сөүлийн нисэх онгоцны буудлаас баривчилан 14 хоног шалгаж саатуулжээ. Ингээд 14 хоног баривчлагдан шалгагдсан ч залилан хулгай хийсэн нь нотлогдоогүй тул суллагдаж. Гэхдээ хилсээр гүтгэгдсэн үедээ хэл мэдэхгүй тул орчуулагч хөлслөх, буудал хоол унаа гээд 1.9 сая воннын зардал гаргасан гэнэ. Харин Лим Ёнхо болох А.Ундармаа нь нөхрийнхөө мөнгийг олж авах гэж Эрдэнэчимэгтэй уулзахаар Монголд гурван ч удаа ирэн цагдаа шүүхээр заргалджээ. Тэрээр нийтдээ 42 сая төгрөг нэхсэнээс гадна Монголд ирсэн нисэх онгоцны тийзний мөнгө гээд өөр бусад олон зардал нэхэж. Харин шүүх тэр их нэхэмжлэлээс нь 36 саяыг нь үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож үлдэх мөнгийг нь Эрдэнэчимэгээс гаргуулан Лим Ёнхо болох А.Ундармаад олгохоор шийдвэрлэжээ.
NUUTS.mn