Нууц мэдээллийн уурхай

ГЕГ Бичигтийн боомтын гаальчидыг бүгдийг нь халжээ

Нийтэлсэн: 2014-12-26 03:05:49

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн албанд саяхан томхон халаа сэлгээ хийгджээ. Бараг бүх ажилтан нь солигдсон гэнэ. Боомтын гаалийн байцаагч А.Жамьяанпүрэвийг гаалийн хяналтанд хайнга хандсаны улмаас нийтдээ 95.6 сая төгрөгийг татвараас зайлсхийх нөхцөл бүрдүүлсэн хэмээн үзэж сахилгын хорооны хурлаар оруулан ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Том ачаатай машин орж ирж байхад ердөө 150 мянган төгрөгний татвар тавьсан агаад тэрхүү тээврийн хэрэгслийг дараа нь саатуулж тооцож үзэхэд 95 сая төгрөгний татвар төлөх тооцоо гарчээ. Ингээд албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн гаалийн байцаагчийг халж хэргийг нь цагдаад шилжүүлж. Энэ явдалтай холбоотойгоор гаалийн ахлах байцаагч О.Шаравдоржийг  бас халаад өргөн хүрээтэй өөрчлөлт хийн ихэнхи хүмүүсийг халж сольжээ. Гаалийн зөрчил гарсан өдөр улсын ахлах байцаагч нь чөлөө авч түүний үүргийг А.Жамьяанпүрэв гүйцэтгэж байсан гэнэ. Харин ГЕГ-ын удирдлага 95 сая төгрөгийн татвар ноогдох бараанд 150 мянгыг бичсэн хэргийг санаатай хуйвалдсан үйлдэл байх магадлалтай, ер нь гаалийн зөрчил гарах бүрийд ахлах байцаагч нь чөлөө авсан байдаг нь тохиолдлын зүйл биш гэж үзжээ. Ингээд Бичигтийн боомтод томоохон халаа сэлгээ хийснийг нь гаальчид эсэргүүцэн хүлээж авсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших