Нууц мэдээллийн уурхай

Булганыг доргиосон Булган сумын камержуулалтын тендерын 18 саяын хахуулийн хэрэг

Нийтэлсэн: 2014-12-25 07:34:54

“Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой” гэж үнэн аж. Өнгөрсөн жил болсон тус аймгийн Булган сумыг камержуулах ажлын тендерын сонгон шалгаруулалт жинхэнэ холион бантан, мөнгө төгрөг, авлигал зуучлал болоод дуусжээ. Эцэст нь “Арина компьютерс” гэдэг компаний нэрээр орсон, хувиараа хөдөлмөр эрхэлдэг С,Мөнхбаяр,С.Буян-Орших гэдэг залуус хахууль өгсөн хэргээр нэг жилийн тэнсэн аваад дуусжээ. Тэдэнд Булган сумын камержуулах тендер авахад нь туслах хүн нь аймгийн ЭМН-ийн эмч Л.Бүдсүрэн байсан гэнэ.  Холбогдогч нарын мэдүүлснээр Булганы П.Хажидмаа гэдэг эмэгтэйтэй уулзахад өөрийгөө Булганы хүн, хамаатан нар нь аймагт амьдардаг, тендерт оролцвол ялахад нь туслана гээд ажлын хөлс хэмээн 18 саяыг нэхжээ. Тэд тендерийн материалаа бүрдүүлээд Булган аймагт ирэхэд Бүдсүрэн тосож аван үйлчилж. Сонгон шалгаруулалт эхлэхэд өнөөх 18 саяа нэхжээ. Нэгэнт анхнаасаа зорьсон хэрэг тул мөнгийг нь бүтээж өгсөн ч “Арина компьютерс” тендерт ялсангүй мултарч. Хэрэг бүтээгүй тул Бүдсүрэнгээс мөнгөө нэхэхэд хэд хэдэн хүнд тарааж өгсөн гээд өгөхгүй байсанд АТГ-д өргөдөл гаргатал эргээд өөрсөдөд нь эрүү үүсгээд баларчээ. Уг нь Бүдсүрэн нь хэдий Үнэлгээний хороонд ороогүй ч нийгмийн идэвхитэй, зохион байгуулах чадвар сайтай, хүнтэй эвтэйхэн ярьдаг тул бүтээж чадна хэмээн нутгийн эгч Хажидмаа “тодорхойлж” өгсөн байж.  Л.Бүдсүрэн нь мөрдөн байцаалтанд” би ЗДТГ луу орж яваад Ган-Очиртой таарч тендерийн талаар асуухад өнөөдөр шалгаруулалт болж байгаа, “Арина” чинь шалгараагүй, гэхдээ энэ эцсийн шийдвэр биш гэсэн, тэгээд өөр компаний нэр хэлээд Үнэлгээний хорооны гишүүдэд үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгө өгөх гэнэ хэмээн хэлсэн” гэжээ. Энэ мэдээллийг аваад хотын хоёр луугаа хэлэхэд 6 хувьтай тэнцэх мөнгө өгнө гэж хэл хэмээн Мөнхбаяр барджээ. Л.Бүдсүрэн тэндээсээ гараад сумын халамжийн байцаагч Гандолгортой уулзан Худалдан авах ажиллагааны газарт хүн таних эсэхийг асуухад “аймгийн АН-ыхантай ойр байдаг” гээд  Булган сумын газрын даамал Гантулгыг чадах хүн гэжээ. Удалгүй Гандолгор утасдан Гантулга туслая гэсэн, эхний ээлжинд үнийн дүнгийн 3 хувь буюу 18 саяыг өг гэж хэлж. Үүнийг нь хотын хоёртоо дамжуултал дансанд нь 6.8 сая төгрөг шууд шилжүүлээд нийт мөнгийг нь өгчээ. Уутанд хийсэн мөнгийг Гандолгор нь Гантулгад сумын “Хаанбак”-ны үүдэнд өгөхийг Бүдсүрэн холоос хараад зогсож байсан.  Ийнхүү болж бүтэх нь гэж ойлгосон эмч эмэгтэй Хантайд дөрөв хоног амраад иртэл хотын хоёр залгаж өөр компани тендер авсан байна гэж уурлажээ. Нөгөө Гандолгор нь ч “Арина” ялагдсаныг мэдээгүй байж. Харин газрын даамал Гантулга нь мөрдөн байцаалтанд “нэг өрөөнд хамт суудаг Гандолгорт туслах гэсэн, надад Т.Мягмарсүрэн л энэ тендерт өөр нэг компани ялбал үнийн дүнгийн тодорхой хувийг Үнэлгээний хорооныхонд өгнө гэсэн, би түүнийг л дамжуулсан хэлсэн” гэжээ. Харин Т.Мягмарсүрэн нь дараа нь талийгаач болсон өөр нэг хүн лүү “бухсан” аж.  Гэхдээ тухайн үед Засаг даргын захирамж гараагүй тул бас найдвар байна гээд дараагийн шатанд найман зүйл бүрдүүлж ир хэмээн Гантулга нь зааварчилга бичиж өгсөнийг Гандолгор Бүдсүрэнд дамжуулжээ. Хотын хоёр найдвар тавин хүлээсэн ч Булган сумыг камержуулах тендерт будлиан гарч бүтэхгүй талдаа оржээ. Бүдсүрэн Гандолгороос харин цаадах нь Гантулгаас мөнгөө нэхэж.  Мөнгөө алдах нь гэж айсан хотын хоёр АТГ-д өргөдөл гаргасан биш өөрсөдөд нь албан тушаалтанд хээл хахуул өгөхийг завдсан гээд эрүү үүсгэжээ. Шүүх “Арина компьютерс” компаний нэрээр Булган аймгийн Булган сумын тендерт оролцох гэсэн хоёр залууд нэг жилийн тэнсэн өгснөөр энэ явдал будлиантайхан дуусжээ.  Тэдний аз болоход 18 сая төгрөгийг нь улсын орлогод хураалгүй буцаан өгсөн гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших