Нууц мэдээллийн уурхай

Р.Гончигдоржын туслах жолооч улсын өмчийн “ланд-200” машин унагаж 23 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийтэлсэн: 2014-12-25 06:17:55

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн туслах жолооч Б.Оргил нь өнгөрсөн оны намар Засгийн газрын автобаазын “00-94 УБЗ” дугаартай “ланд-200” маркийн автомашиныг Налайх дүүргийн нутагт жолоодож явахдаа осол гаргаж бусдын машиныг мөргөөд онхолдож унасан хэрэг гаргасан. Тэрээр хүнсний технологич мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Геомин групп” компанид ерөнхий менежерээр ажилладаг байж. Гэтэл УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн байгууллага болон Засгийн газрын автобаазын дарга Р.Нямдоржид ирүүлсэн албан тайлбартаа түүнийг өөрийн туслах жолооч гэж тодорхойлжээ. УИХ-ын гишүүдийн туслах нар цаанаа томоохон компанид том албан тушаал эрхэлдэг, давхар ажил хийдэг байх нь. Туслах нар нь давхар ажил эрхэлдэг, бизнесийн ашиг сонирхолтой аж. Замын хажуу руу унаад дээшээ харж хөвөөсөн  “00-94 УБЗ” дугаартай “ланд-200”-г улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авчээ. Осол болохоос ердөө 14-хөн хоногийн өмнө техникийн иж бүрэн үйлчилгээ хийсэн, 3000 км явсан цоо шинэ унаа байж. Р.Гончигдоржид  олон жил УИХ-д суусан гэдэг зангарагаараа нь аль сайн тэргээ л өргөн барьсан ч туслах нэртэй хувийн компаний ерөнхий менежер залуу ямбий болгоод хаяж. Машинд гарсан гэмтлийг нийтдээ 23 сая төгрөг гэж тогтоосон. Уг осол нь Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөрцөгтэй уулзварын ойролцоо болж. Б.Оргилоос гадна Амарсанаа гэдэг цахилгаанчин сууж явсан. Тэд чухам ямар ажлаар явж байсан нь тодорхойгүй ч улсын ажил л лав биш байжээ. Энэ нь хувийн ажлаар явсан гэх сэжиг төрүүлсэн. Ер нь УИХ-ын гишүүд Засгийн газрын автобаазын үйлчилгээний тэргийг хувийн ажилдаа өдөр шөнөгүй унадаг, туслах нар нь дуртай цагтаа ирээд аваад явдаг бололтой. Цахилгаанчин Амарсанааг Саппора дээрээс жийптэй хүн ирээд авсан нь эрхэм гишүүний туслах Б.Оргил байжээ. Тэд явсаар Налайхын Бөбмбөрцөгтэй уулзварын тэнд байдаг ШТС-д ирж цахилгаанчнаар кабель холбуулжээ. Тэр хавьд дандаа хувийн ШТС байдаг тул Р.Гончигдоржийн туслах нь улсын унаагаар хувийн ажилд явсан нь бараг үнэн болж таарах гээд байдаг. Харин тэр ШТС нь Б.Оргилынх уу эсвэл эрхэм гишүүнийх үү гэдэг нь тодорхойгүй. Кабелиа холбох гэтэл “загасчны морь усгүй” гэгчээр хутга байсангүй тул  Б.Оргил тэр хоёр Налайхын төвд байдаг дэлгүүрээс цаасны хутга аваад буцан ШТС руугаа явжээ. Энэ үед өмнө нь цагаан цэнхэр өнгийн “тоёото корона” явж байсан нь Налайх дүүргийн иргэн Хуанганы тэрэг байжээ. Тэрээр шороон гарц өнгөрөөд ухрах үйлдэл гэнэт хийн зүүн тал руугаа хазайж зогсжээ. Р.Гончигдоржийн засгийн унаа их хурдтай явж байсан байсан тул баруун тийш даран тойрч гарах үед хоёр машин шүргэлцжээ. Хуанганы карлан салж унасан бол засгийн унааны карлан бүтэн зурагдаж хонхойж. Энэ үед гай болж өмнө нь гэрлэн шон гэнэт тулсанд Б.Оргил баруун тийш даран тойрч гарах гэтэл зөв талын урд хойд дугуйны тормоз нь ажилласангүй. Ингээд засаг “ланд-200” зөв тал руугаа бөгсөө шидэн замын хажуу руу өнхөрч унан хэд хөрвөөгөөд дээшээ харжээ. Архангай аймгийн тэнгэр харж үзсэн тул хэн ч гэмтэж бэртээгүй гэнэ. УИХ-ын гишүүний машинтай мөргөлдсөн “азтай” Хуанганыг буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухраж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн гэж буруутгаж. Харин Б.Оргилыг уулзвар гарц дээр гүйцэж түрүүлэх гэснээр нь осолын гол буруутан гэж тогтоожээ. Мөн аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах арга хэмжээ аваагүй гэжээ. Гэсэн ч Засгийн газрын автобаазын  “00-94 УБЗ” дугаартай “ланд-200” машинд учирсан хохирлыг буруутай хоёроор тэнцүү хувиар гаргуулахаар болж. Б.Оргилоос 11.8 сая, Хуанганаас мөн төдий хэмжээний төгрөг гаргуулан Засгийн газрын автобаазад олгуулахаар шийджээ. Р.Гончигдоржын туслахыг казак эрийн хамт дөрвөн сар баривчлах ялаар шийтгэн жолоо барих эрхийг нь 1.6 жилээр хасжээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших