Гишүүд ийн “ажиллаад” ингэж шагнуулдаг
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Д.Сумъяабазар, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар “Алтангадас”-аар Д.Энх-Амгалан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одноор шагнуулсан. Эрхэм гишүүдийг бөөндөж шагнасан нь олны дургүйцлийг багагүй төрүүлсэн. Энэ хэл амыг дарахын тулд одонд тодорхойлсон тодорхойлолтоо үзүүлчих хэрэгтэй. Ялангуяа байнга хэл ам татдаг болон байгаа үгүй нь мэдэгдэдгүй хоёр залуу гишүүнийг ямар үндэслэлээр шагналд тодорхойлсон нь сонирхол татаж байна. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн одон авдаг. Гэтэл М.Зоригт гишүүний байдлаар бол манай төрийн түшээд нэг иймэрхүү л маягтай “ажилладаг” гэдэг нь нууц биш юм.
NUUTS.mn