Нууц мэдээллийн уурхай

“Бэрх зараа” компани 22-ын товчооны замын ажлын буруутнаар ерөнхий инженерээ тодруулж байрыг нь буцаан авчээ

Нийтэлсэн: 2014-12-25 05:13:05

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнийн “Бэрх зараа” компани 22-ын товчоо чиглэлийн 10.6 км замын ажлыг аваад гуравдахь жилдээ дуусгалгүй төр засаг олон нийтээр тоглож байгаа. Тэгвэл эрхэм захирал замын ажлын бүтэлгүйдлийн буруутнаар ерөнхий инженерээ тодруулж ажлаас нь халаад өгсөн байраа буцаан авчээ. Ерөнхий инженер Б.Э нь тухайн замын ажлыг гүйцэтгэх бригадыг ахалж байсны хувьд ажлын байранд гарсан түлш түүхий эдийн хулгай, ажлын хийдэл, ажилчид дэмий сэлгүүцэх зэрэг зөрчил доголдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас “Бэрх зараа” компани нь маш их хэмжээний хохирол хүлээж санхүүний хүнд байдалд орсон гэж Ц.Бат-Эрдэнэ захирал дүгнэжээ. Замын өргөтгөлийн ажил жил дараалан сунжирснаас ажил хэргийн хүрээнд компаний бизнесийн нэр хүнд ч их хохирсон гэнэ. Ингээд арга буюу ерөнхий инженерээ халж өгсөн байрнаасаа гарах шаардлага хүргүүлжээ. Харин ерөнхий инженер нь 2009 оны шинэ жилийн арга хэмжээн дээр намайг байгууллагын тэргүүний ажилтан “Шилдэг инженер”-ээр шалгаруулж нэг өрөө байраар шагнах батламж өгсөн гэж маргаж. Гэсэн ч шагналын байраа өгөлгүй хоёр жил болсоны дараа 2011 оны 12-р сарын 25-нд болсон компаний шинэ жилийн арга хэмжээн дээр Ц.Бат-Эрдэнэ захирал өөрийн биеэр “өмнө амласан нэг өрөө байраа өгч чадалгүй удаасан, энэ хугацаанд үр бүтээлтэй ажилласан тул шагналын байраа хоёр өрөө болгон томруулж өгч байна” хамт олны дунд зарлан “Саруул дэнж” хотхоны хоёр өрөө байрны түлхүүр өгсөн. Гэтэл уг байр нь цаанаа өөр хүний эзэмшилд байсан бөгөөд захирал гуай түүнтэй тохирон сайн ажилласан ажилтнаа түр суулгаж байсан болж таарчээ. Ингээд замын ажлыг муу удирдсан,  ажлын шаардлага тавихаар байрны ордер шилжүүлж өг хэмээн хариу хэл ам гаргадаг гээд Ц.Бат-Эрдэнэ захирал ерөнхий инженерээ халж байраа буцаан авахаар болжээ. “Бэрх зараа” компаний 12 тэрбумын өртөгтэй 22-ын товчооны замын өргөтгөлийн дуусдаггүй ажил ердөө ганц хүнээс “шалтгаалж” олон жил дамжин удааширч байсан бололтой.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших