Нууц мэдээллийн уурхай

Баянгол дүүргийн камержуулах тендерийг “Лийд линк” компани хулхиджээ

Нийтэлсэн: 2014-12-25 04:32:47

Тус дүүргийн “Нийтийн эзэмшлийн болон орон сууцны гадна талбайг камержуулах” тендерт дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Лийд линк” гэдэг компанийг шалгаруулсан. Уг компанитай түлхүүр гардуулах нөхцлөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 670 сая төгрөгийн санхүүжилтийг нь бүрэн олгожээ. Гэсэн ч хамгийн сайн хэмээн шалгаруулсан компани нь хамгийн муу хяналтын камер тавьсан нь шалгалтаар илэрчээ. “Лийд линк”-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажилд ашиглалтын явцад олон гэмтэл илэрч. Тог баригчийг байрлуулахдаа холбогдох тоног төхөөрөмж цахилгааны эх үүсвэртэй холбоогүй байж. Тендерийн үзүүлэлт ёсоор гадна зориулалтын “AXIS” маркийн “PIXEL counter” функц нь 150-200 метрт бичлэг хийх, бичлэгт гарсан хүний нүүр царай, тээврийн хэрэгслийн улмын дугаарыг танигдах хэмжээнд хүртэл томруулан харах чадвартай байх ёстой атал “Лийд линк”-ийн байрлуулсан хяналтын камер нь 10-15 метрийн зайд байрлах автомашиныг дугаарыг ч харуулж чадахгүй байжээ. Ийнхүү төсвийн 670 сая төгрөгийн тендерийн ажил хариуцлагагүй компаний гараар орж үр ашиггүй зарцуулагджээ. Мөн дүүргийн удирдлага нь ажлын гүйцэтгэл ямар байгааг хянах үүргээ ч хэрэгжүүлсэнгүй зөнд нь хаясан байна.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших