Нууц мэдээллийн уурхай

МҮОХ-ны Д.Загдсүрэн Тамирчдыг нөхөн сэргээх төвийнхөө 60 хувийг Ц.Цэрэнпунцаг заанд бэлэглэсэн түүх-2

Нийтэлсэн: 2014-12-25 02:37:47

…Гадна дотор чимэглэл сантехникийг 100 хувь хийж өгсөн “Од Орд” гэдэг компанид Б.Наранцэцэг 180 сая төгрөг бэлнээр авчирч өгч байжээ. Улсын заан Ц.Цэрэнпунцагийн ах Бэгзсүрэнгийн компани хүртэл туслан гүйцэтгэгчээр ажиллаж. Эндээс заан холбогдоод эхэлж. “Голомт”-ын зээлээр төвөө барьсан ч төлж дийлэхээ байж. Ингээд ахин МҮОХ-ны барьцаалж болох бүхнийг барьцаалж байгаад Д.Загдсүрэн нь ХААН банкны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шатттай хөвөгч хүүтэй зээлийн төслөөс  580 саяыг авчээ. Тэр мөнгөнийхөө 400 саяар “Голомт”-ын өрөө бүрэн дарж. Гэсэн ч ахиад л  ХААН банкинд өртэй болсон тул заан Ц.Цэрэнпунцагт төвийн барилгыг санал болгож. 2009 онд хоёр тал гэрээ байгуулан төвийн газар барилгыг 60/40 харьцаатай эзэмшихээр тохирч харин заан Хаан банкны өрийг бүрэн төлж барагдуулжээ. Б.Наранцэцэг нь “Жем интернейшнл” компани 450 саяыг төлсөн гэдэгч дансны хуулгаар ердөө 45 саяыг төлсөн байдаг гэнэ. Хачирхалтай нь энэ хэрэгтэй холбогдуулан Цэрэнпунцаг заанаас нэг ч байцаалт аваагүй гэнэ. Энэ бүх хугацаанд Д.Загдсүрэн нь тамирчдыг нөхөн сэргээх төвийн барилгыг хувийн өхрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэсэн ойлголтыг МҮОХ-нд өгч байсан гэнэ. Гэсэн ч цаагуураа  Б.Наранцэцэгийн “ТНСТ” компанид өгөх бэлтгэлээ хийсээр байж. Аль хэдийн 2008 онд байгуулсан гэрээндээ Д.Загдсүрэн нь тамирчдад сэргэлт өгөх, гэмтлийг эмчлэх зэрэг чиглэлээр “хамтран ажиллаж”  4 жилийн дараа тухайн газрыг сувиллын нэр дээр шилжүүлэхээр заалт оруулчихсан байжээ. Энэ дагуу 2011 онд “ТНСТ” компаний захирал Б.Наранцэцэгт МҮОХ-ны мэдлийн тамирчдыг нөхөн сэргээх  сувилалын 1980 мкв газар, барилгыг ямар нэгэн төлбөр тооцоогүйгээр  харилцан тохирч үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шууд нэр дээр нь шилжүүлжээ. Гэсэн ч мөрдөн байцаалт шүүхийн үед МҮОХ нь гомдолгүй гэсний дээр холбооны ерөнхийлөгчид нэгэн дуугаар хамгаалсан тул  хөрөнгө завшиж албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг хонжоо олох гэсэн нь тогтоогдоогүй хэмээн Д.Загдсүрэнгийн  албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасаж гурван жилийн хорих ял оноосон. Харин Б.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгон  ТНМТ-ийг зэмших эрхийг нь сэргээж тамгыг нь буцаан өгчээ. Сонирхолтой нь Д.Загдсүрэн Б.Наранцэцэг нь нэг байрны нэг орцонд амьдардаг гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших