Нууц мэдээллийн уурхай

С.Билэгт Г.Буяндоржоос нийтдээ 505 сая төгрөгийн хохирол нэхэмжилжээ-1

Нийтэлсэн: 2014-12-24 03:36:28

Олныг шуугиулсан “Сэлэнгэ ноёд” группийн захирал Г.Буяндорж, албан ёсоор хохирогчоор тогттогдсон С.Билэгт нарын хэргийг шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар нь нийтдээ таван хүн байсан агаад тэднийг тэднийг гүтгэх-111.3, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх 253.1 гэсэн зүйл ангиар ялласан. Энэ хэргийн гол хүн нь мэдээж “Сэлэнгэ ноёд” группийн захирал Г.Буяндорж байсан агаад түүнийг Д.Батжаргал нартай урьдчилан үгсэн тохиролцож 2012 оны 3-р сарын 30-ны өдөр Г.Буяндоржоос С.Билэгтэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багт байрлах 1100м2 үйлчилгээний зориулалттай обьектыг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн гэрээ хийж мөн өдрөө нотариатаар баталгаажуулсан байхад 2012 ондоо уг гэрээг Г.Буяндоржоос Д.Батжаргалд шилжүүлсэн мэтээр дахин хийж нотариатаар батлуулсан, Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд Г.Буяндоржоос Д.Батжаргалд шилжүүлсэн уг обьектоо буцааж олгож өгнө гэсэн нэхэмжлэл бүхий шүүх хуралд нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан. Мөн Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Г.Буяндорж, Ч.Ууганбаяр нар үгсэн тохиролцож “Ноёд Констракшин” компани нь 2012 оны 4-р сарын 3-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”, “Компаний эх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн мөн өдөр Д.Батжаргалаас С.Билэгтэд 100 хувь шилжээд байхад Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд Г.Дамдиндорж нэхэмжлэлтэй, Д.Батжаргал хариуцагчтай “Ноёд Констракшин” компаний үүсгэн байгуулагч мөн болохыг тогтоолгох шүүх хуралд нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж яллах дүгнэлтэд бичжээ. Үүнээс гадна Г.Буяндорж нь ганцаараа С.Билэгт, Наранхишиг нар бүлэглэн 2013 оны 3-р сард “Ноёд констракшин” компаний барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр гэрээ хийн урьдчилгаа 65 сая төгрөг залилан авсан хэмээн бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн хэрэгт буруутгагджээ. Үүнд нэгэн сайтын эрхлэгч бас холбогджээ. С.Билэгт нь шүүхэд Г.Буяндорж нарын буруутай үйлдлээс болж хоёр жил гаруй зовж байгаагаа мэдүүлж. Энэ хугацаанд түүнийг 15 удаа цагдаа, шүүх зэрэг хуулийн байгууллагад өгч эрүүгийн дөрав, иргэний нэг хэрэг үүсгүүлсэн гэнэ. Тэрээр Г.Буяндорж нараас 238.9 сая төгрөгийн хохирол нэхэмжилж. Үүний 75.5 сая нь Г.Буяндоржийн залилж авсан 43.6 сая, компанид нь дайран орсон үйлдэл болон эхнэртэйгээ нийлж хэвлэл мэдээллээр худал гүтгэлэг тарааснаас учирсан хохиролд 16 сая, хуурамч бичиг баримт гаргуулснаас учирсан хохирлын үлдсэн 9.4 сая нь оршин суугчдын С.Билэгтээс нэхэмжилсэн алдагдал гэнэ. Энэ мэтээр нийтдээ бодит хохирол нь 305 сая төгрөг болсон гэж мэдэгджээ. Үүнээс гадна нэр хүнд, цагдан хоригдсоноос учирсан эрүүл мэндийн хохирол, алдсан цаг хугацаа зэргээ нэмээд нийт 505 сая төгрөг нэхэмжилж шүүгдэгч нарыг ухаан алдуулах шахжээ./үргэлжлэл бий/

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших