Нөхрийнхөө нууц амрагийн “Ай-фон”-ыг жорлонд хийгээд усыг нь татжээ
Нийтэлсэн: 2014-12-24 02:15:04
Хардалтын улмаас нөхрийнхөө нууц амрагийн үнэтэй гар утас, брендийн гоо сайхын хэрэглэл зэргийг жорлонд хийн усыг нь татаж ахиж ашиглахын аргагүйгээр гэмтээсэн нь бусдын хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг болж А.Энхцэцэг/нэрийг нь өөрчилсөн болно/ гэдэг бүсгүйд 1.1 жилийн хорих ял оноожээ. Хэрэг явдал Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 119-2… тоотод болжээ. А.Энхцэцэгийг очиход нөхөр нь …цэцэг гэдэг эмэгтэйтэй орондоо чармай нүцгэн хэвтэж байхаар биеэ барьж чадалгүй нууц амрагийнх нь цүнхийг нь шүүрч аваад жорлон луу сэгсрээд усыг нь татчихжээ. Цүнхэнд өндөр үнэтэй “ай-фон” утас болон брендийн гоо сайхны хэрэглэл байсан нийтдээ 3.5 сая төгрөгийг хохирогч гээд байгаа бүсгүй нэхэмжилсэн гэнэ.
NUUTS.mn