Төсвийн хөрөнгийг хэмнэж болох жишээ…
Шинэ жилээр төрийн байгууллагынхан хувийн компани, дэлгүүртэй уралдан том том сүлд мод засдаг. Тэр том мод, түүнийг бүрхсэн чимэглэлд нь нэлээд их хөрөнгө зарцуулагддаг. Нэг хэрэглэсэн чимэглэл модоо хадгалж үлддэггүйгээс дараа жил нь ахиад л мөнгө гарган сүлд мод авдаг. Тэгвэл Эрдэнэт хотын Авто тээврийн газар төсвийн хөрөнгөө хэмнээд тун хөөрхөн сүлд мод засчихжээ. Гарын дор байдаг бэлэн материалаар маш хямд өртөгөөр хийсэн нь магтууштай агаад ажил үйлчилгээнийхээ онцлогийг нь тод харуулсан байна.
NUUTS.mn