Нууц мэдээллийн уурхай

260 саяын хэрэгтэй Я.Сьездын хамсаатан “Танан цахиур” компаний А.Наранцацрал гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2014-12-23 03:12:41

Баян-Өлгий аймгийн ХХҮХ-ийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд нар нь улсад олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгтээ ял шийтгэл хүлээсэн. Тэд нарын нэг хамсаатан нь “Танан цахиур” компаний А.Наранцацрал байсан. Я.Сьезд нь эрх мэдлээ хэтрүүлэн аймгийнхаа иргэдэд тэргэнцэр, нүдний шил, таяг зэргийг хүчээр нийлүүлээд төлбөрийг халамжийн сангаас гаргуулан авчээ. Нийтдээ 20 сая төгрөгний бараа өгөөд тайландаа 70 саяар авсан болгож бичсэн. Тэргэнцэр, нүдний шил нийлүүлсэн компани нь А.Наранцацралын “Танан цахиур” байсан. Тэд хамтрагч төдийгүй бүр найз нөхдийн харилцаатай байжээ. Гэрч А.Батмөнх мэдүүлэхдээ “Наранцацрал намайг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын гадаа ир гэж дуудсан, очиход Сьезд даргын хүү охин гээд хоёр залуу байсан, тэд миний машин дотор мөнгөө өгч тоолж авсан, дараа нь би Наранцацралыг хүний мөнгийг дансаараа гаргаад болж байгаа юм уу гэж зэмлэсэн, дараа нь Наранцацралын хамт Баян-Өлгий аймагт явж байхад Файзол гэдэг хүн ШТС дээр ирээд орлоын ордер, зарлагын ордерийг багцаар нь гаргаж ирэн хоосноор нь гарын үсэг зуруулан тамга даруулсан, би яаж байгаа юм гэхэд Наранцацрал зүгээр гэсэн, одоогоос 7 хоногийн өмнө манай гэрт Сьезд даргын охин баньд хоёр ирээд “Танан цахиур” компаний 2011, 2012 оны тайлан гэсэн хоёр баримт өгсөн, баримтыг харахад кассын зарлагын ордер, орлогын ордер дээр С.Наранцацралд мөнгө хүлээлгэн өгснөөр бичсэн байсан” гэжээ. Танан цахиур” компаний А.Наранцацралаар хоосон багц баримтад гарын үсэг зуруулж тамга даруулсан А.Файзол нь Я.Сьездын хүргэн гэнэ. Тэрээр мэдүүлэхдээ “би хуулийн дагуу энэ компаниас тэргэнцэр, нүдний шил авч байна гэж ойлгосон, мөнгийг дарга аваад Наранцацралын дансанд шилжүүл гэдэг байсан, Сьезд Улаанбаатар явж ирээд Наранцацралтаас авсан гэх тамгатай гарын үсэг бүхий хоосон орлого зарлагын ордер өгөөд 75 сая төгрөгөнд тааруулан тайлан бич гэсэн,  тайланг онгоцоор Наранцацралд хүргүүлэн, би зарим баримтыг буруу бичсэн тул Наранцацралтыг аймагт байх үед нь очиж хоосон баримтад гарын үсэг зуруулж тамга даруулсан, Сьезд дарга Наранцацралын дансанд 32 сая төгрөг шилжүүл гэхээр шилжүүлсэн” гэжээ. “Танан цахиур” компаний А.Наранцацрал нь тэрхүү 32 сая дээр нь “ажиллах” гэсэн бололтой. Я.Сьезд даргын хүүхдүүд мөнгөө авахаар ирэхэд нь 30-ыг нь л өгсөн аж. Дараа нь нэхүүлж байж үлдэгдэл хоёр саяыг нь өгчээ. Мөрдөн байцаалтаар “Танан цахиур” компаний А.Наранцацралыг Я.Сьездын хамжигч гэж үзсэн тул өдгөө хэргийг нь тусгаарлан байцааж байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших