Нууц мэдээллийн уурхай

Тод манлай уяач Д.Онон 130 саяын үнэтэй 29 адуугаа алджээ

Нийтэлсэн: 2014-12-23 02:25:01

Монголын нэртэй уяачдын нэг бол тод манлай Д.Онон юм. Тэрээр өөрийн унаган адуун сүргийн хурдаараа улс бүсийн наадмаас 11 түрүү, 28 айраг авч тод манлай болсон. Тод манлай унаган сүрэг их хурдтай. Зөвхөн алдарт хээр морь нь гэхэд нэг жилийн дотор нэг жийп, арван орос 69, мөн арав гаруй мотоцикль эзэндээ авчир өгч байсан гэдэг. Энэхүү хээр морь улс бүсийн том наадамд гурав түрүүлж дөрвөн ч удаа айрагдсан гэхээр тун ч хурдан хүлэг гэдэг тодорхой. Монголын хурдан морины үнэ ханшийг хурдтай уяачид баячууд л тодорхойлдог. Тод манлайн хэлсэн үнэ тодорхой ханш тогтоодог болжээ. Тэрээр уяхаас гадна морины үүлдэр угсааг сайжруулах, хурдтай болоход ихээхэн зүтгэдэг гэнэ. Хөрш зэрэлдээ хоёр орон төдийгүй  АНУ, Бельги, Англиас хүртэл хурдан азрага авчирч адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулсан. Тод манлай 1000 гаруй адуугаа өвс бэлчээр сайтай Дорнод аймагт адуулдаг. Хил дагуу тул Өвөрмонголоос хурдан удмын морьд оруулж ирсэн гэдэг. Өвөрмонголдоо Шилийн гол, Жирэм, Хөлөнбуйр нь хурдтайд тооцогддог гэнэ.  Тод манлайн олон азрага адууг арав гаруй адуучин нь ойрын жилээс Халх голын саваар оторлодог болсон. Хил дагуу адуу оруулж ирэхэд амар ч бас алдахад амар гэнэ. Монголын том уяачын хурдан адууг зөвхөн манайх төдийгүй бас Хятадын хулгайч нар нүдээ унагасаар ирж. Хятад монгол нийлсэн хулгайн бүлэг саяхан тод манлайн 29 адууг хулгайлж заримыг нь хил гарган Хятад руу оруулж заржээ. Тэрхүү 29 адуу нь тод манлайн гадаадаас өндөр үнээр авчирсан хурдан азрагынх үр төл байсан тул их ч бухимдаж. Шүүх цагдаагийнханд ч мэдүүлэхдээ алдсан морьдоо нийтэд нь 130 сая төгрөгөөр үнэлэн гомдол гаргажээ. Хил дамласан хулгайч нар морьдыг Хятадад махлан зарсан байж магадгүй гэнэ. Энэ хэргээр хоёр улсад зэрэг мөрдөн байцаалт мөрдлөг явагджээ. Хулгайд алдсан морьдын зарим нь хүмүүсийн тавиул байсан сурагтай. Тод манлайн адуунд УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, Р.Раш, ТӨХ-ийн дарга асан Д.Сугар, “Авзагатрейд” компаний захирал П.Мэндбаяр нарын хурдан морьд явдаг гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших