Нууц мэдээллийн уурхай

ЗТЯ-ны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын ажилтан дугаар сольж өгнө хэмээн 90 мянган төгрөгийн хахууль авчээ

Нийтэлсэн: 2014-12-23 02:09:36

Иргэдийн авто тээврийн хэрэгслийн дугаар сольж өгөх нь энэ ажлыг хариуцдаг төрийн албаныханд түрүүвчээ зузаатгах нэг арга болжээ.  ЗТЯ-ны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын ажилтан М.Дэвшихцэцэг нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Н.Нэмэхбаяр, Н.Ууганбаяр нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж өгөхөөр урьдчилан амлаж нийт 90 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгтээ албан тушаал эрхлэх эрхээ нэг жилээр хасуулж 1.6 хорих ялаар шийтгүүлжээ. Гэсэн ч олон жил төрийн аба хашсан, мөн учруулсан хохирол нь бага зэргийг харгалзан хорих ялыг нь тэнсэн харгалзсан гэнэ. Тэрбум тэрбумаар нь завшсан төрийн албан хаагч нарын идсэн толгой эргэм их тоотой мөнгөний дэргэд 90 мянга юу ч биш нь мэдээж юм. Н.Нэмэхбаяр нь лизингээр машин худалдаж авсан нь “92-20” гэсэн дугаартай байж . Өөр нэг машин нь “51-65” гэсэн дугаартай тул хоёр машин нь хоюулаа тав дахь өдөр гардаггүй дугаар давхацсан нь тун хяслантай байжээ. Ингээд “92-20” гэсэн дугаараа 7-гоор төгссөн дугаараар мольж өгнө үү гэсэн өргөдлийг ЗТЯ-ны Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт өгчээ. Хөөцөлдөж явахад хүн ихтэй хэцүү байсан тул хөрш айлын Батцэцэгийг гуйсанд тэрээр “ бичиг баримтаа хүнд өгсөн юм чинь хэдэн төгрөг өгчих, хүнээр юм хийлгэсэн юм чинь баярлалаа гээд өгчихье” гэжээ. Ер нь Батцэцэг нь л болно бүтнэ гэж уриалсан гэнэ. Нэмэхбаяр түүнтэй хамт яван ЗТЯ-ны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын ажилтан Дэвшихцэцэгтэй уулзан  “92-20” гэсэн дугаараа 7 юм уу 2-оор төгссөн дугаараар солиулмаар гэдгээ ч хэлж. Дэвшихцэцэг сонсоод за явж бай хол очиж зогс гэж хэлсэн гэнэ. Энэ үед Батцэцэг Дэвшихцэцэгтэй юм  яриад л яваад байж. Тэгээд ирээд надаас мөнгө авсан гэж Нэмэхбаяр мэдүүлжээ. Түүнтэй хамт мотоциклынхоо дугаарыг бас л солиулах гэсэн Ууганбаттай нийлэн мөнгө өгөхөөр болж. Тус бүр 40, 40 мянган төгрөгийг өгье гэж тохироод Нэмэхбаяр нь мөнгөө гаргахдаа дэвсгэртээ андууран 40 мянгыг өгөх гэж байгаад 50-ыг өгсөн гэнэ. Мөнгөө жолоочийн даатгалын цаасанд боон Батцэцэгт өгчээ.  Дэвшихцэцэг зааланд тэдний хажуугаар зөрөхдөө “мөнгө зээлсэн” гэж хэлээрэй гээд шивнээд авч. Дугаараа солиулах гэсэн хоёр хүссэн дугаараа авна хэмээн баярлаж суутал хэрэг бишдээд явжээ. Нэмэхбаярт 7, 2-оор төгссөн дугаар алга гээд хуучин дугаарыг нь тэр чигээр хэвлээд гаргаад ирж. Ингээд мөнгө өгсөн авсан хүмүүсийн дунд маргаан дэгдэх нь тэр. Мотоциклийнхоо дугаарыг солиулах гэсэн Ууганбат ч 40 мянган төгрөгөө алджээ. Тэрээр өмнө нь мотоциклоо унаж яваад машинд шахуулан замын хажуу унаж онхолдож. Дараа нь мотоцикльтойгоо явж байгаад нохойд хөөгдөн хазуулсан гэнэ. Тэгээд аргаа бараад үздэг хардаг хүмүүсд очтол дугаараа соль гэсэнд бүртгэлийн газрынхан “20-30” гэсэн Улаанбаатарын дугаарыг солихгүй гэжээ. Аргаа бараад бэр эгч Батцэцэгтээ хэлтэл бүртгэлийн газар хүрээд ир гэхээр очтол 40 мянган төгрөг өгчих гэжээ. “Зуучлагч” Батцэцэгийн хувьд ажиллагаа нуран хүнд байдалд орсон гэнэ. Бүртгэлийн газар очоод хоёр тээврийн хэрэгслийнхээ материалыг бичээд мөнгийг нь нийлүүлээд Дэвшихцэцэгт өгчээ. Гэхдээ тэрээр мөнгө нэхээгүй зөвхөн сольж болох эсэхийг даргаасаа асууж өгье гэсэн гэнэ. Тэгэхээр нь материалаа өгөхдөө дотор нь мөнгө хийгээд өгсөн гэнэ. Мөнгө “дайж” өгсөнийг нь ажил бүтээж өгөх цаад хүн нь мэдээгүй болж таарчээ. Эцэст нь дугаараа солиулах гэсэн хүмүүс нь хүссэн дугаараа авч чадаагүй тул ажиллагаа бүрэн нурж улмаар хээл хахуулийн хэрэг дэгдсэн гэнэ. ЗТЯ-ны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын ажилтан М.Дэвшихцэцэг болсон бүх явдлыг мэдээж үгүйсгэж. Хэнд ч дугаар сольж өгнө хэмээн яриагүй амлаагүй гэнэ. Харин Батцэцэг түүнээс Хэрбалайфын тураадаг бүтээгдэхүүн авна хэмээн ирж уулзжээ. Тэр үедээ хоёр хүний тээврийн хэрэгслийн дугаар солиулах талаар ярихад нь өргөдлийг нь аваад даргадаа танилцуулая л гэж хэлсэн гэнэ. Аижл үүргийн хувьд тэрээр дугаар сольдоггүй зөвхөн материал хүлээн авах л үүрэгтэй байж. Харин материал дундаас гарч ирсэн мөнгийг Хэрбалайфын тураадаг бүтээгдэхүүний төлбөр гэж ойлгоод авчээ. Хэдий Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын ажилтан М.Дэвшихцэцэг, Батцэцэг нар нь мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн ч дугаар солиулах гээд чадаагүй Нэмэхбаяр эрс үгүйсгэсэн тул тэд урьдчилан амлаж хахууль авсан болж таарчээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших