Нууц мэдээллийн уурхай

“Тэнгри групп” -ын Х.Анхбаярын ерөнхий менежер Ц.Чандмань гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2014-12-23 00:00:10

Тэнгри групп” холдингийн захирал Х.Анхбаярын хамт компаний ерөнхий менежер Ц.Чандмань, Н.Отгонболд нар хоёр сар илүү цагдан хоригдож байсан. Хууль хяналтынхан Ц.Чандманийг ГТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Амарсайханд “Тэнгри групп” компанийг тендерт шалгаруулсны төлөө өгсөн 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, автомашины зогсоолыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт учрах саадыг арилгаж, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нуун далдалж гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан. Мөн Н.Отгонболдыг дээрхи байр автомашины зогсоолыг Ц.Чандманий нэр дээр шилжүүлж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон хэмээн прокурор ялласан. Ерөнхийдөө Х.Анхбаяр нь Газрын тосны газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялахын тулд Ц.Чандманиар халхавчилан тухайн үед даргаар ажиллаж байсан Д.Амарсайханд “Рояал Грийн Вилла” хотхонд тансаг байраар хахууль өгсөн гэсэн дүр зураг харагдсан. “Тэнгри групп” компаний захирал Х.Анхбаяр нь Ц.Чандманийг ГТГ-ны даргын ах Цогтсайханы хүүхэд гэдгийг мэдэж байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас компанидаа ажиллуулахаар урин дуудаж байр машины амлалт өгч эхэлжээ. Тэрээр үүнийгээ компани боловсон хүчний бодлоготойгоо холбон тайлбарласан. Өөрийн гэсэн бизнесээ эхлэх үеэс л боловсон хүчин ямар чухал болохыг Х.Анхбаяр ойлгож.  Сайн ажилтан бэлдэж авангуут бусад том компаниуд өндөр цалин хангамж амлаад урвуулаад авчихдаг байж. Ингээд л чадалтай залуусыг компанидаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг нь хамгийн түрүүнд шийдэхээр болж байр, машин өгдөг болжээ. Ц.Чандманьд ч ингэж хандаж тухайн үед гадаад захирал байрлуулахаар бэлдэж байсан байраа машины зогсоолын хамт өгсөн гэнэ. Харин тэр байранд нь талийгаач Д.Амарсайхан баригдах хүртлээ ганцаараа амьдарч байжээ. Ц.Чандмань нь  1980 онд төрсөн агаад өвөө нь Монгол улсаас Унгарт суух элчин сайдаар ажиллаж байсан гээд элит гэр бүлээс гаралтай аж. “Тэнгри групп” компаний захирал Х.Анхбаяртай бүр 2000 оноос танил байжээ. 2007 онд “Хас” банкны салбарын захирал байхад нь Монголдоо ирсэн Х.Анхбаяр компани байгуулсан, манайд ажилла хэмээн янз бүрийн зүйл амладаг байсан гэнэ. Гэхдээ эхэндээ гадагшаа явуулах материалыг нь хянаж зөвлөгөө туслалцаа үзүүлэх хэмжээнд компаний ажилд нь оролцож байж. 2009 онд тэрээр Анхаа ахаасаа зарах хямдхан байр байна уу гэж сураглатал “Рояал Грийн Вилла” дахь байраа 200 мянган доллароор ав гэжээ. Алсдаа илүү үнэ хүрэх ашигтай байр гэдэг үүднээс нь авахаар болж мөнгийг нь хувааж төлөхөөр тохиролцжээ. Үүний дагуу эхлээд урьчилгаа болгон 50 мянган долларыг Анхаа ахынхаа менежер, хамт хоригдож байсан Н.Отгонболдод өгчээ. Тэд “Ард” кинотеатрын хажууд уулзан нотариатаар гэрчлүүлсэн гэнэ.  Гэсэн ч уг баримт нь одоо байхгүй, хэдэн жилийн өмнө нүүхдээ устгачихсан аж. Ингээд л хахуулын гэх байрыг худалдаж авсан болохыг нотолсон баримтгүй болж тэр нь эргээд гай болжээ. Ц.Чандманий баталж байгаагаар тэрээр мөнгийг нь цувуулан өгсөөр байрны үнэ болох 200 мянган  долларын талыг нь төлчихсөн тул миний байр гэж мэдүүлжээ. Хүнээс зээл авч төлж байсан, бүр ээж, эхнэрийнхээ нэр дээр байсан “илүү дутуу” машинуудаа заран төлбөртөө өгсөн гэнэ. Удалгүй Анхаа ах нь манайх Австралийн том компанитай нийлэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, манайд ажилд ор, байрны төлбөрийн үлдэгдэл 100 мянган долларыг нь би цуцлая, дээр нь “ланд-200” нэмж өгье гэхэд нь зөвшөөрчээ. Гэхдээ тэрээр зөвхөн байранд урхидуулаад “Тэнгри групп” компанид ажилд ороогүй гэнэ. “Хас” банканд хангалттай боложмтой ажил хийж байж. Салбарын захирал тул өөрийн гэсэн төсөвтэй, эрх мэдэлтэйн дээр унаа, утас, шатахууны гээд бүх зардлыг нь банк даадаг байж. Ажлынхаа машиныг унах тул хувийн “Лексус 470” нь гарааждаа байдаг байсан гэнэ. Өндөр цалинтай ирээдүйтэй ажилтай тул шууд “Тэнгри групп” компанид оролгүй эхлээд хэсэг зуур давхар ажиллаж байгаад 2012 оноос л “Хас” банкнаасаа албан ёсоор гарч ерөнхий менежерээр очжээ. Ц.Чандмань нь “Тэнгри групп” компанид ажилд орсон, байр авсан зэрэг нь ГТГ-ын дарга авга ах, нөгөө тендер зэрэгтэй нь ямар ч хамаагүй гэж мэдүүлжээ. Мөрдөн байцаагчид түүнийг  Х.Анхбаярын компанид ороод л байр машин авсан гэж тулгаж байсан гэнэ. “Тэнгри групп” компаниас 2-3 хүн байр авсан байхад яагаад ганцхан намайг шалгаад байгаа юм бэ гэж асуухад мөрдөн байцаагч нь “чи ГТГ-ны дарга Д.Амарсайханы төрсөн ахын хүүхэд учраас..” гэж хариулсан хэмээн шүүхэд мэдүүлжээ.  Ц.Чандманий авга ах нь амьдарч байсан байрыг битүүмжилсэн төдийгүй хуучин байрыг хүртэл хураан эхнэр хүүхдийг нь хөөж гаргаад байрны зургийг нь хавтаст хэрэгт хавсаргасан байжээ. Харин өмгөөлөгч нь сайн хөөцөлдөж зарга хийсний хүчинд эхнэр хүүхэд нь гудамжинд гаралгүй байрандаа эргэн орж чадсан гэнэ. Гэхдээ л оронд нь машинаа хураалгуулж. Мөрдөн байцаагчид Ц.Чандманьд “эхнэр хоёр хүүхдээ бод, бидний сонирхож байгаа зүйлийг л ярь, хэрэг прокурорд шилжвэл заавал ял авна шүү” хэмээн нухацтай сануулж. Дараагийн байцаалт дээрээ “миний хэлсэнийг бодсон биз, за одоо ярь” гэхэд нь хий хоосон зохиомол зүйл ярьж Амарсайхан, Анхбаяр ах хоёрыг гүжирдэж чадахгүй гэж мэдүүлсэн гэж шүүх хуралдаан дээр хэлжээ.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших