Нууц мэдээллийн уурхай

Дорнодын Боловсролын газрын дарга багш нарын “бэлгийн ариун цэврийн” тухай албан даалгавар гаргажээ

Нийтэлсэн: 2014-12-22 05:44:37

Зүүн бүсийн энэ аймгийн ЕБС-ийн залуу эмэгтэй багш нар Боловсролын газрын дарга Д.Алтанцэцэгийн “бэлгийн ариун цэврийг сахь” гэсэн албан даалгавраас болж  хүүхдүүдийн өмнө гарч хичээлээ заахаас ичдэг болжээ. Боловсролын газрын даргын ЕБС-ийн захирал нарт хүргүүлсэн албан даалгаварт” багш нарын бэлгийн ариун цэвэр муу байгаа, түүнийг сайжруулах, багш нараар бэлгийн ариун цэврийг нь сахиулах” талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Инээдтэй энэ тушаал тэр дорхноо задарч шавь нар нь ялангуяа ахлах ангийн хөвгүүд нь залуу эмэгтэй багш нараа дооглох болсон гэнэ. Үүнээс болж багш нарын нэр хүндийн асуудал ч яригдан бүр аймгийн ИТХ -ын хуралдаанаас Боловсролын газрын даргадаа албан даалгавраа зас гэсэн чиглэлийг өгсөн гэнэ. Уг нь Доронд аймгийн төвийнхэн нэлээд хотжсон хүмүүсийнх нь ариун цэвэр харьцангуй гайгүй баймаар мэт боловч дарга нь багш нарынхаа бэлгийн ариун цэвэр муу байгааг олоод “мэдчихжээ”.  БГ-ын дарга нь ийнхүү онигоонд оруулж байгаа бол “Уулаа” хэмээх алдарт П.Мөнхтөр гэдэг дарга нь багш нарт дүрэмт хувцас хүчээр өмсгөөд бас олны доог болгожээ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших