Нууц мэдээллийн уурхай

Урилга өгсөнгүй хэмээн тушаал бууруулж шийтгэжээ

Нийтэлсэн: 2014-12-22 05:03:16

Монголын дарга нар улам бүр ноён зантай болж байгаа аж. Удирдлаганадаа ажиллдаг хүмүүсээсээ дээд зэргийн хүндлэл, хүлцэнгүй байдал шаарддаг болж. УБТЗ-ын төв эмнэлгийн дарга нь сувилахуйн албаны даргаа албан ёсны арга хэмжээний урилга өгсөнгүй, мессеж явуулж хэллээ хэмээн тушаал бууруулсан сурагтай. Гэхдээ тушаал бууруулах шийдвэрт ингэж бичиж таарахгүй тул даргын зөвлөлийн шуурхай хурал хийн хэлэлцээд “ёс зүйн харилцааны хувьд доголдолтой, эмнэлгийн ажилтан хоорондын харилцааны горимыг зөрчсөн” хэмээн албан тушаал бууруулах үндэслэлээ бодож олжээ. Болсон явдал нь тун энгийн бараг инээд хүрмээр зүйл гэнэ. Дэлхийн сувилагч нарын өдрийг тохиолдуулан 5-р сарын 10-ны өдөр эмнэлгийн Сувилахуйн албанаас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болж захиргаа, эмч сувилагч болон хүндэт зочидод урилга урьдчилан тараажээ. Гэтэл эмнэлгийн дарга гуайгаас гадна сургалт шинжилгээ хариуцсан орлогч, аж ахуйн менежер гээд хүндэтгэвэл зохих эрх мэдэлтнүүд өрөөндөө байгаагүй тул урилгыг нь өөрийн биеэр гардуулж чадаагүй аж.  Тэгээд ч ажлын цаг дуусаж орой болсон тул утасдан маргаашийн арга хэмжээнд морилон ирэхийг хүндэтгэлтэйгээр урьжээ. Сувилагч нарын баярын өдрийн арга хэмжээ сайхан болж дуусах үеэр дарга нарын гомдол эхэлжээ. “Эмнэлгийн дарга урилга өгсөнгүй хэмээн уурлаж байна” гэх яриа нь Сувилахуйн албаныхны чихэнд аймшигтай сонсогдоо биз. Удалгүй хүний нөөцийн менежер Нарантуяа дуудаж “чи 2014 оны 5-р сарын 10-ны өдөр даргад мессеж бичсэн байна гэж уурлаж байна, орж уучлал гуй” гэсний дагуу яаран очиж даргаасаа уучлал гуйсан гэнэ. Дарга түүнийг байгууллагын удирдлагыг үл хүндэтгэсэн, ажил үүргийг нь зааварчилсан, үргэлжлэл нь үл ойлгогдох мессеж бичлээ гэж загнаж. Гэтэл ердөө арга хэмжээнд ирэхийг урьсан л агуулгатай байсан гэнэ. Хэрвээ урилгаа хадган дээр тавиад хүндэтгэлтэй гэгч нь өргөн барьсан бол арга хэмжээ авхуулахгүй байсан болж таарчээ. Бид удахгүй төмөр замын дарга нар ажлын алдаа дутагдлаа “Ган зам” сонины жирийн сэтгүүлчид тохож хэлмэгдүүлсэн тухай дэлгэрэнгүй хүргэнэ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших