Нууц мэдээллийн уурхай

Монголд хар тамхи оруулах нь адал явдалт киноны зохиолоос ч нарийн болжээ

Нийтэлсэн: 2014-12-22 03:29:16

Хар тамхи мансууруулах бодисд донтогсодын тоо өссөөр байгаа нь нууц биш юм. Хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр хилээр оруулах хар тамхины хэмжээ нэмэгдэж арга нь ч нарийсаж. Бээжинд биеэ үнэлдэг гэдгээ шуудхан хүлээсэн 29 настай Г.Туяа гэдэг эмэгтэйн “мөс” Монголын хилээр оруулсан “ажиллагаа” нь яг Америкийн адал явдалт кионг санагдуулам гэнэ. Тэрээр Бээжинд Мануэл гэдэг герман үйлчлүүлэгчтэй агаад сард нэг удаа очиж биеэ үнэлдэг байжээ. Хамгийн сүүлийн удаа очихдоо 3000 юань авсан гэнэ. Туяа нь мөс татдаг байснаа бас хүлээж. Хэрэглээний мөсөө Бээжинд байхдаа зүс таних Цэнгэл гэдэг өвөрмонголоос 500 юаниар авчээ. Тэрээр “хилээр мөс оруулах хэцүү тул чи Монголоос авч байсан ч болно шүү дээ” гэж хэлсэн гэнэ. Тэгээд хятад үүрэн холбооны операторын см өгөөд Замын-Үүдэд очоод залгаарай гэжээ. Буцахдаа Эрээнд нэг хоноод маргааш нь Замын-Үүдээр хил нэвтэрч. Өнөөх см-ээ хийгээд залгатал монгол хэлтэй хятад “чи вокзалын хажуугийн бие засах газрын баруун талаасаа хоёрдахь 00-ын хогийн савнаас мөсөө аваад мөнгөө хий, бид харж байгаа шүү, хулхидах гэвэл дэмий шүү” гэжээ. Туяа тэр заасан жорлонд нь ороод хогийн савыг нь ухаж байгаад хар өнгийн уутаар ороосон бараагаа авч мөнгөө үлдээсэн гэнэ. Авахдаа тийм их хэмжээгээр байсныг нь мэдээгүй гэж мэдүүлжээ. Бараагаа авангуутаа вокзалаас хүн зөөдөг жолоочтой 240 мянган төгрөгөөр тохирон шууд хот руу давхижээ. Гэсэн ч мэдээлэл авсан тагнуулынхан түүнийг Сайншандын наахна зогсоож баривчилж. Туяаг буулгаад байцаалт авах үед жолооч нь машиныхаа шалавчийг авч шороог нь гүвээд эргүүлэн тавихад голын хайрцаг, хөгжимтэй хэсгийн зүүн талаар баахан цаас чихээд хийчихсэн байхаар нь тагнуулын ажилтанд мэдэгджээ. Шалгаж үзэхэд цаанаас нь олон  жижиг ууттай мөсөн чихэр шиг зүйл, перц шиг нунтаг зүйл гарч ирсэн нь өнөөх жорлонгоос авсан мөс байжээ. Нийт 68.4263 гр мөс буюу “метанфетамин” гарч ирсэн агаад мансууруулах бодис олж авсан, хадгалсан хэмээн хоёр жил хорих ял оноожээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших